week.mn
  • e-СУРГАЛТ
  • БОЛОВСРОЛ
  • НИЙГЭМ
  • БИЗНЕС
  • ДЭЛХИЙ
Хайлт олдсонгүй
Бүх үр дүнг харах
week.mn
  • e-СУРГАЛТ
  • БОЛОВСРОЛ
  • НИЙГЭМ
  • БИЗНЕС
  • ДЭЛХИЙ
Хайлт олдсонгүй
Бүх үр дүнг харах
week.mn
Хайлт олдсонгүй
Бүх үр дүнг харах

$240 саяын үнэтэй биткоиноо сэргээхэд хоёрхон нууц үг оруулах боломж үлджээ

154
ХУВААЛЦСАН
1.9k
ҮЗСЭН
ХУВААЛЦАХЖИРГЭХ

АНУ-ын Сан Францискод амьдардаг программ зохиогч Стефан Томас $240 саяын хөрөнгөө алдахын ирмэгт тулаад байна.

Тэрбээр арваад жилийн өмнө хийсэн ажлынхаа төлбөрт 7,002 биткоин авч байжээ. Тухайн үед нэг биткоин $2-$6 орчим үнэтэй байсан юм. Германд төрсөн Томас тэр үед биткоиноо хатуу дискэнд хадгалаад мартсан байна.
Харин өнөөдөр нэг биткоины үнэ $34,000 орчимд хүрч, нийт хөрөнгийн хэмжээг нь $240 саяд хүргэжээ.

Дискний нууц үгээ мартсан Томас нийт найман удаа буруу нууц үг оруулаад байгаа гэнэ. Одоо түүнд хоёрхон удаа оруулах эрх үлдсэн бөгөөд хоёул алдаатай болвол дээр нь хадгалагдсан хөрөнгөө бүрмөсөн алдах ажээ.

Томасын IronKey хатуу диск нь 10 удаа нууц үгийг буруу оруулсан тохиолдолд дээрээ хадгалж буй мэдээллийг тайлагдахын аргагүй болгож кодлодог юм байна.

Томаст тохиолдсон явдлын талаар Нью Йорк Таймс сонин мэдээлсний дараа Stanford Internet Observatory байгууллагад ажилладаг мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтэн Алекс Стамос түүнд нэгэн санал тавьжээ.

Тэрбээр зургаан сарын дотор хатуу дискэнд нэвтэрч чадах ба ингэсэн тохиолдолд нийт биткоины 10 хувийг шагнал болгож авах санал тавьсан байна.

Um, for $220M in locked-up Bitcoin, you don't make 10 password guesses but take it to professionals to buy 20 IronKeys and spend six months finding a side-channel or uncapping.

I'll make it happen for 10%. Call me. https://t.co/dTumE8Cw65

— Alex Stamos (@alexstamos) January 12, 2021

Томас ч энэ саналыг хүлээж авахаас өөр аргагүй болжээ. Биткоины ханш сүүлийн сар хүрэхгүй хугацаанд хоёр дахин өсөж, өнгөрсөн долоо хоногт $40,000-ыг давсан юм. Одоо $34,000 орчим болж буурсан ч жилийн өмнөхөөсөө 700 гаруй хувийн өндөр байгаа.

Chainalysis компанийн тооцоолсноор өнөөдөр дэлхий даяар байгаа 18.5 сая биткоины 20 орчим хувь нь дахин сэргээгдэх аргагүй болсон гэнэ.

Эх сурвалж: ikon.mn

Холбоотой мэдээ

Binance биржид хялбар бүртгүүлэх заавар
БИЗНЕС

Binance биржид хялбар бүртгүүлэх заавар

Амазон компанийн хувьцаа 81 хувиар өсөв
БИЗНЕС

Илон Маскийн жиргээний улмаас нэг компанийн хувьцааны ханш 6,000 гаруй хувиар өсжээ

Маржин арилжаанаас ашиг олох 10 дүрэм
БИЗНЕС

Маржин арилжаанаас ашиг олох 10 дүрэм

График шинжилгээ худал – Үнийн хөдөлгөөнийг зөвхөн бурхан мэднэ
БИЗНЕС

График шинжилгээ худал – Үнийн хөдөлгөөнийг зөвхөн бурхан мэднэ

Сэтгэгдэл бичих: Хариулт болиулах

Сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Хайлт олдсонгүй
Бүх үр дүнг харах
2020 week.mn© ХХК
Хайлт олдсонгүй
Бүх үр дүнг харах
  • e-СУРГАЛТ
  • БОЛОВСРОЛ
  • НИЙГЭМ
  • БИЗНЕС
  • ДЭЛХИЙ

Нэвтрэх

Нууц үг сэргээх

БҮРТГҮҮЛЭХ

Холбоос нэмэх/засварлах

URL-аа оруулна уу

Эсвэл одоогийн агуулгатай холбо

    Хайлтын түлхүүр үг оруулагүй тул сүүлд нэмэгдсэн мэдээллийг үзүүлж байна.Гарчигийг сонгохдоо дээш доош сумны товчоор хайх буюу хэрэглэнэ үү.