Удаан хүлээлгэсэн дижитал мөнгөн тэмдэгт Libra 2021 оны 1-р сард гарах боломжтой боллоо гэж шинэ тайланд дурджээ.
Жил гаруй хугацаанд дэлхийн санхүүгийн зохицуулагч байгууллагуудын хяналт шалгалтар орсоны дараа Libra АНУ-ын доллараар баталгаажуулсан дижитал валют буюу stablecoin хэлбэртэй гарна гэж Financial Times сонин 11-ний 27-ний өдөр мэдээлэв.
Libra-гийн төсөлд оролцсон гурван хүний ярианаас иш татан Financial Times сонинд дурдсанаар Libra Association нь Libra-гийн хөрөнгийн сагсанд өөр Fiat валютуудыг оруулж өгөх ба энэ замаар түүний үнэ цэнийг буцааж сэргээхээр төлөвлөж байна гэж бичжээ.
Нэгдүгээр сард эхлэхээр төлөвлөж байгаа ч яг хэдийд гэдэг нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд энэ нь Libra-гийн Холбоо Швейцарийн Санхүүгийн зах зээлийн Хяналтын Газар буюу FINMA-аас төлбөрийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг хэзээ авахаас хамаарах юм.
FINMA-ийн хэвлэлийн төлөөлөгч 2021 оны 1-р сард Libra-г эргэлтэнд оруулахтай холбоотой асуудлаар Cointelegraph-д тайлбар өгөхөөс татгалзав. Төлөөлөгч Libraд лиценз олгох үйл явцын талаархи мэдэгдэхдээ ‘FINMA нь өөрийн журмын дагуу үргэлжилж буй процедурын статусын талаар олон нийтэд мэдээлэл өгдөггүй ба тэр нь хэзээ дуусах талаар таамаг хэлдэггүй’ гэжээ.
Libra-гийн холбоо нь Cointelegraph-ийн нэмэлт мэдээлэл авах хүсэлтэд даруй хариу хариу өгөөгүй байна.
Эх сурвалж: fb.com (Крипто доогтэр) линкээр илүү ихийг уншаарай.