Cointelegraph-ийн мэдээлснээр төвлөрсөн бус бирж (DEX) агрегатор 1INCH нь хатуу түрийвч (wallet) энэ оны сүүлээр гаргана. Түрийвч нь интернетийн утастай холболт шаарддаггүй “air-gapped” хэлбэрээр хийгдсэн. Бүх өгөгдлийг QR код эсвэл NFC ашиглан дамжуулдаг. Уг түрийвч нь 2.7 инчийн E-ink дэлгэцтэй бөгөөд карттай адил хэмжээтэй. Цэнэглэхгүйгээр хоёр долоо хоног ашиглах боломжтой, ус нэвтэрдэггүй. CoinMarketCap дээр үндэслэн 1INCH одоогоор 3,86%-иар буурч 0,4578 доллараар арилжаалагдаж байна.