week.mn
  • КРИПТО
  • HODL
  • NFT
  • DEFI
  • МЭДЛЭГ
Хайлт олдсонгүй
Бүх үр дүнг харах
  • КРИПТО
  • HODL
  • NFT
  • DEFI
  • МЭДЛЭГ
Хайлт олдсонгүй
Бүх үр дүнг харах
week.mn
Хайлт олдсонгүй
Бүх үр дүнг харах

График шинжилгээ худал – Үнийн хөдөлгөөнийг зөвхөн бурхан мэднэ

2022-03-17
ХУВААЛЦАХЖИРГЭХ

Дэлхийн нэгдүгээр дайны үеэр ийм нэгэн явдал болсон гэдэг.

Нэг удаа дайсны бөмбөг унасан газарт дахин бөмбөг унадаггүй учраас тийшээ зугтах ёстой гэж цэргүүдэд сургаж иржээ. Энэ нь дайны талбар дээр амнаас ам дамжин олон цэргүүд үүнд хүчтэй итгэх хандлагатай байсан бөгөөд нэлээд урт хугацаанд мугуйдлан итгэсээр байсан гэдэг.

Бодит байдал дээр тулааны талбарт нэг газарт хоёр удаа бөмбөг унах тохиолдол цөөн байгааг ажиглаж, үүнийг үнэн баримт гэж бодох болжээ.

Гэхдээ их бууны мэргэжилтнүүд, математикчид үүнийг огт үндэслэлгүй гэж хэлж байна. Учир нь бөмбөг нэг байрлалд унавал дараагийн бөмбөг унах байрлал нь цоо шинэ тооцооллын эхлэл болох юм. (Хэдийгээр бөмбөг унаснаар гүнзгий ухагдсан нүхэнд арай илүү биеэ нууж чадах эсэх нь тусдаа асуудал юм).

Гэсэн хэдий ч яагаад дээрх үзэгдэл тохиолддог вэ?

Корнеллийн их сургуулийн сэтгэл судлалын профессор Томас Гилович дараах туршилтыг явуулав. Зоосыг 10 удаа шид. Гэтэл сүлдтэй тал 9 удаа дараалан буув. Ингэхэд хүмүүс сүлдтэй тал 9 удаа гарч ирвэл үүний дараа тоотой тал нь бууна гэдэгт итгэлтэй байдаг.

Гэсэн хэдий ч 10 дахь удаа сүлд буух магадлал урьдын адил 50% хэвээр байна.

10 дахь удаагаа зоос шидэхэд сүлд эсвэл тоо буух эсэх нь өмнөх 9 удаа шидэхэд сүлд эсвэл тоо буусантай ямар ч холбоогүй болно. Учир нь зоос мэдрэмжгүй, бодол санаагүй тул сүүлийн 9 зоос шидэлтийн үр дүнг санаж чадахгүй.

‘Мөрийтэй тоглогчийн төөрөгдөл’ нь бие биенээсээ үл хамаарах тооцож болох үйл явдлууд бие биенийхээ магадлалд нөлөөлдөг гэсэн эндүүрлээс үүдэлтэй логик алдаа юм. Мөрийтэй тоглогчийн зан байдлаас хамааран тэд өмнөх үйл явдал ба түүнээс хойш тохиолдох үйл явдал нь биесээсээ хамааралгүй бие даасан байна гэсэн магадлалын онолыг хүлээн зөвшөөрдөггүй тул үүнийг ‘Мөрийтэй тоглогчийн төөрөгдлийн онол’ гэж нэрлэдэг.

Зөвхөн охин төрүүлсэн хосууд дараагийн удаа хүүхэдтэй болбол хүү төрнө гэж андуурдаг тохиолдол, өөрөөр хэлбэл амжилттай болох магадлал ердөө 10%-тай мэс заслын өмнө ‘Өмнө нь 9 өвчтөнд мэс засал амжилтгүй болсон юм чинь энэ удаа амжилттай болно’ гэж өвчтөнийг тайвшруулахтай адил юм. Гэсэн ч мэс засал амжилттай болох магадлал 10% хэвээр байна.

График шинжилгээ худал – Үнийн хөдөлгөөнийг зөвхөн бурхан мэднэ

Олон график шинжээчид (чарт) график дээр шилжүүлсэн дундаж (moving average), эсэргүүцлийн шугам (resistance), дэмжигч шугам (support) зурж, дараа нь Эллиоттын давлагааны хууль, толгой мөр (head and shoulders), дарцаг (flag), шаантаг (wedge) татаж тавиад хувьцааны үнийг өөртөө итгэлтэйгээр урьдчилан таамаглан суудаг. Номын дэлгүүрүүд график шинжилгээ хийх номуудаар дүүрч байна.

Энэ бол их мөнгө хүссэн гэм зэмгүй хүмүүсийг төөрөгдүүлсэн худал юм.

Нэгдүгээрт, график чарт дээрх эдгээр зүй тогтол нь зөвхөн тохиолдлын үр дүн юм.

Хүмүүс ‘оддын байршил’ эсвэл ‘үүлний хэлбэрээс’ янз бүрийн эд юмс олж харах чадвартай байдаг. Тодорхой бус, санамсаргүй хэлбэрээс тодорхой дүрсийг олж гаргах, хээ үүсгэх оюун ухаан, төсөөлөл бидэнд бий.

Цахим зоос (маржин арилжаа) зах зээл дээр гарч буй загвар эсвэл дүрэм үүнээс үүдэлтэй юм.

Та хүсвэл цахим зоос, үнэт цаас, валютын ханш зэрэг аливаа үнийн график дээр мянга, мянган дүрэм, загварчлал олж гаргаж болно. Та олж авсан ямар ч график чарт дээрээ Эллиоттын давлагааны хуулийг зурж болно.

Зарим график шинжээчид эдгээр зүй тогтлууд нь хүмүүсийн тодорхой нөхцөл байдалд гаргадаг хүмүүсийн хандлагыг илэрхийлдэг гэж үздэг. Гэвч хүний ​​сэтгэл зүй, хандлагын хувьсамтгай байдал, эдийн засгийн орчны таамаглашгүй нөхцөл гэх мэт тоо томшгүй хувьсагчдыг авч, тэдгээр олон хувьсагч, онцлогийг хүснэгтэд багтаах боломжгүй юм.

Үүнтэй адил график дээрх дүрмүүд, зүй тогтлууд нь ‘тохиолдлын үр дүн’ боловч хүмүүс үүнд агуу их утга учир өгөхөд бэлэн байна. Зах зээлийг хөдөлгөж буй хүчнүүдэд мөнгө төлөхөд бэлэн “тэнэг” болох гэж оролдож байна.

Хоёрдугаарт, энэхүү зүй тогтлууд ирээдүйн хувьцааны үнийг урьдчилан таамаглах боломжгүй. Энэ бол ердийн ‘Мөрийтэй тоглогчийн төөрөгдөл’ юм.

Олон хувьцаа зүй тогтлоор хөдөлдөг гэж үздэг хүмүүс үүнийг бас эсрэгээр нь авч үзэх хэрэгтэй. Хэчнээн олон график зүй тогтлоос өөрөөр хөдөлсөн байдаг билээ.

Техник шинжилгээ (график шинжилгээ) нь эдийн засаг, математикийн ухаан гэхээс илүү сэтгэл судлал юм. Хүмүүс ирээдүйг урьдчилан таахдаа төвөгтэй дүн шинжилгээ хийх дургүй байдаг.

Тиймээс график шинжилгээ нь анхаарал татахуйц байдаг. Бага сургуулийн сурагч хүртэл ойлгох энгийн зүй тогтлыг янз бүрийн онол, томьёонд ороож урьдчилан таамаглаж болохуйц тогтвортой хоосон ертөнцийг бий болгодог. Ирээдүйн үнийн хөдөлгөөний талаарх түгшүүр, эргэлзээ арилдаггүй тул бид энгийн геометрийн зураглалд итгэснээр, сэтгэлийн амар амгаланг олж авдаг. Учир нь ирээдүйн зах зээлийн үнийг мэдлээ хэмээн тайвширдаг.

Нөгөөтээгүүр, эдийн засагчид санхүүгийн зах зээлийн урсгалыг согтуу хүний ​​алхаатай зүйрлэн ‘Тохиолдлын алхалт’ (Random Walk) гэж нэрлэдэг. Согтуу хүний ​​алхааг урьдчилан таахад хэцүү, очих газар нь тодорхойгүй байдаг. Энэ бол бодит үнэн.

Хэрэв ‘Үнийн хөдөлгөөнийг зөвхөн бурхан мэднэ’ гэсэн бодит үнэнг хүлээн зөвшөөрвөл бид худал зохиолын золиос болохгүй.

Холбоотой мэдээ

Брэйв хөтчөөр 300$ олох – 2

Sweatcoin алхах тусам мөнгө өгдөг гэж үү?

2022-05-26
Брэйв хөтчөөр 300$ олох – 2

[Тойм] Техас биткойн олборлох төв болно

2022-05-26
Corex бирж нээлтээ хийлээ

Corex бирж нээлтээ хийлээ

2022-03-17
Corex бирж нээлтээ хийлээ

Крипто – Бяцхан зөвлөмж

2022-03-17
Corex бирж нээлтээ хийлээ

Bitcoin 20,000 доллар болж буурах боломжтой

2022-03-17
Элон Маскийн төсөөлөл биелдэг үү

Binance токенжуулсан хувьцааны арилжааг ‘Тесла’ эхлүүлнэ

2021-09-23

Сэтгэгдэл бичих: Хариулт болиулах

Сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

2022 week.mn ©

Хайлт олдсонгүй
Бүх үр дүнг харах
  • КРИПТО
  • HODL
  • NFT
  • DEFI
  • МЭДЛЭГ