Арилжаачид богино хугацаанд өндөр давтамжтайгаар арилжаа хийх нь өндөр эрсдэлтэй байдаг. Криптовалютын богино хугацааны үнийн савалгаа нь тэдэнд гайгүй сайн ашиг хийх боломжийг олгохын дээр сонголтоо буруу хийвэл шатах аюул зэрэгцэж байдаг. Мөн арилжаачид өөрийн мөнгөн дээр бусдаас мөнгө зээлж арилжаанд орох (Margin trading) хийх боломжтой байдаг нь нэг бол ашгаа ихээхэн нэмэгдүүлэх үгүй бол алдагдалд орж хоосрох эрсдэлтэй байдаг.
Мөнгөө алдсан хүмүүсийн шалтгааныг судлаад харвал олохдоо бага зэрэг олно, алдахдаа Stop-loss ашиглалгүй мөнгө хайран санагдаад арилжаагаа хаалгүй ихээр алдсаар халаасаа хоосолдог.
Маржин арилжаанаас ашиг олох нууц юу вэ? Хамгийн түрүүнд алдагдлын хязгаар тогтоохдоо (Stop-loss) аль болох ойрхон, ашгаа авах хязгаараа (Take-profit) хол тавих хэрэгтэй. Арилжаа нээсний дараа хэзээ ч (Stop-loss) өөрчилж болохгүй. (Stop-loss) өөрчлөх бол зөвхөн (Take-profit) зүг рүү хөдөлгөнө.
Үүнийг үргэлж мөрдөх ёстой. Бусдаар ашиг олох арга хэчнээн судлаад нэмэргүй. Буруу арилжаа (position) сонгосноос алддаггүй. Харин Stop-loss ашиглаж чадаагүйгээс болж алддаг. 100 хүн тутмын нэг нь Stop-loss сайн ашигласан учраас амжилтад хүрдэг.
Зах зээл маргааш, нөгөөдөр, 24 цагаар ажиллана. Бага зэргийн алдагдал гарангуут харамсахгүйгээр Stop-loss ашиглан шууд гарах хэрэгтэй. Дараагийн удаа арилжаа хийж ашигтай ажиллах боломжоо үлдээнэ. Дараах дүрмийг дагаарай.
1. Өндөр хөшүүрэг хэзээ ч бүү ашигла (дээд хэмжээ 5 хүртэл).
2. Арилжаа (position) орохдоо алдагдлын хязгаараа (Stop-loss) яг таг тогтоож тавьж орно.
3. Сэтгэл хөөрлөөр хэзээ ч арилжаа хийхгүй, зөвхөн төлөвлөгөөний дагуу хийнэ. Зөв (position) хайж олтлоо арилжаа бүү хий.
4. Нэг арилжаагаа (position) удаан ‘барьж’ хадгал, арилжаа хийх давтамж тоогоо маш ихээр багасга.
5. 100, 200$ олох гэж битгий оролд, 500, 1000$ олох боломжтой цагт ороорой.
6. Тренд дагах арилжааг үндэс болго. Тренд дагах арилжаа нь ашиг өгөх гэхээсээ илүү эрсдэлээс зайлсхийх сайн арга юм. Трэндээ алдвал нэхэж болно. Трендийн сүүлчийн давлагаанд ‘шуналдаа’ дийлдэн хэзээ ч орж болохгүй. Крипто зах зээл Short арилжаа хийх талбар биш. Long трэйд (өсөх трэнд)-н арилжаа дагнаж хий
7. Арилжааг (position) 1 хоног, 7 хоногоор барих хэрэгтэй. Харин өвчтэй мэт өдөрт хэдэн арван удаа арилжиж Ашиг хусагчид (Scalpers) бол 1m, 15m минутын графикаар ашгаа хусдаг. Тэдний ашиг Савалгаачид (Swing traders)-ийн буюу 1 хоног, 7 хоногийн урт хугацааны арилжааны өгөөжийг гүйцэхгүй.
8. Богино хугацаанд баяжихыг бүү оролд, 1 жил, 2 жил, 3 жилийн төлөвлөгөөт арилжаа хий. Өөрийн гэсэн арга техникээ улам боловсронгуй болго.
9. График (Chart)-д итгэснээс сүмд очиж Бурханд итгээрэй (Графикт их найдах хэрэггүй)
10. Аливаа туйлдсан цөхөрсөн нөхцөлд орсон ч хэзээ ч бүү бууж өг.
Маржин арилжаа өндөр эрсдэлтэй тул 2-3 жилийн туршлага суухаас өмнө бүү оролдоорой.