week.mn
  • БОЛОВСРОЛ
  • НИЙГЭМ
  • БИЗНЕС
  • ДЭЛХИЙ
  • КРИПТО
Хайлт олдсонгүй
Бүх үр дүнг харах
week.mn
  • БОЛОВСРОЛ
  • НИЙГЭМ
  • БИЗНЕС
  • ДЭЛХИЙ
  • КРИПТО
Хайлт олдсонгүй
Бүх үр дүнг харах
week.mn
Хайлт олдсонгүй
Бүх үр дүнг харах

Крипто арилжаа бусдын үгээр бүү хий

Крипто арилжаа бусдын үгээр бүү хий
188
ХУВААЛЦСАН
2.4k
ҮЗСЭН
ХУВААЛЦАХЖИРГЭХ

Энэ нийтлэлийг оруулахаас өмнө доорх жишээ болгон дурдсан шинжээч бол миний биширдэг цөөн хэдэн шилдэг арилжаачдын нэг бөгөөд буруутгах зорилго агуулаагүй болно. Зөвхөн сургамж өгөх үүднээс нийтлэл орууллаа.

2018 оны 9-р сарын 5

Шилдэг шинжээч маань график дүн шинжилгээ хийж оруулав. Агуулгын хувьд удахгүй үнэ доош чөлөөт уналт бий болох бөгөөд гурван долоо хоног огт арилжаа хийлгүй хүлээсний эцэст Short (position) арилжаа нээсэн гэж бичжээ. Доорх зураг дээр шар сумаар тэмдэглэв.

Ойролцоогоор 8 цагийн дараа 1,000$ хэмжээтэй том хэмжээтэй доош чөлөөт уналт гарч ирэв.

Мэдээжийн хэрэг, яг уналт болохыг онож хэлсэн учраас бараг л график шинжилгээний бурхан тэнгэр хэмээн хүндэлж эхэлсэн.

Гэвч …

2018 оны 11-р сарын 12

Урт хугацааны трэнд шугам 6,000$ сэтлэхгүй гэдэг дээр шилдэг шинжээч маань шийдвэр гаргаж 6,000$ дээр Long арилжаанд орж 9,000$ дээр T.P ашгаа авахаар захиалга өгөв. Зураг дээр шар сумаар тэмдэглэв.

Гэвч …

Энэ тэмдэглэлийг бичих зуураа энэ графикийг харж ямар их харамсаж байснаа дахин бодов. Учир нь энэ өдөр BCH койноор хуримтлуулсан бүхэл 5 биткойноо алдсан билээ.

2019 оны 3-р сарын 27

4,000$ ханыг 3 удаа оролдсон ч сэтэлж чадалгүй 4 дэх удаа сэтлэхээр чиглэсэн биткойны график байна. Үүн дээр 4 дэх оролдлого амжилтгүй болж түүхэнд байгаагүй уналт болно гэх шинжилгээ нийтлэв. Шинжээч энэ үнээс 1,900$ хүртэл унаад буцаж өснө гэж дүгнэсэн. Зураг дээр шар сумаар тэмдэглэв.

Хоёр өдрийн дараа 1,000$ хэмжээтэй огцом өсөлт үүсэж өнөөдрийг хүртэл өссөөр байна.

Төгсгөлд нь хэлэхэд, хувьцаа, крипто арилжаа хийхдээ бусдыг дагаж өөрийн мөрддөг дүрэм журамгүйгээр түр зуурын сэтгэл хөдлөлд автах нь алдаа юм. Анх арилжаа хийхдээ бусдыг дагаж дуурайх гэх оролддог. Цаг хугацаа өнгөрөх тусам хоосон хүч хөдөлмөр болохыг ойлгох болно. Зөвхөн өөртөө итгээрэй.

Арилжаа хийх гэж яарах хэрэггүй. 99% нь мөнгөө алддаг. Зөвхөн 1% нь амжилт олдог. 50$-ыг 100$ болгож суртлаа мөнгө нэмэх хэрэггүй. Мөнгөний их багадаа биш. Бага мөнгийг өсгөж чадахгүй бол их мөнгийг ч өсгөж чадахгүй.

Биткойн болон крипто арилжаа бол ХАМГИЙН ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ хөрөнгө оруулалт бөгөөд зөвхөн өөрийн шийдвэрээр хийнэ үү.

Холбоотой мэдээ

АНУ-ын Сангийн Яам 50,000 BTC эзэмшигч
крипто

Биткойн 50,000 $ түүхэн дээд ханш тогтоов

Биткойн нөөцийн валют уу? Кенид тийм, европт үгүй?
ДЭЛХИЙ

Биткойн нөөцийн валют уу? Кенид тийм, европт үгүй?

Дэлхийн хамгийн том хөрөнгийн менежментийн компани АНУ-ын BlackRock Bitcoin-д хөрөнгө оруулна
крипто

Дэлхийн хамгийн том хөрөнгийн менежментийн компани АНУ-ын BlackRock Bitcoin-д хөрөнгө оруулна

Bitcoin $40,000-аас эргэн унасан нь ханшийн гол түвшин гэж харахад хүргэж байна.
крипто

Bitcoin 49,000 доллар давж, түүхэн дээд ханшиндаа дахин хүрэв

Сэтгэгдэл бичих: Хариулт болиулах

Сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

3 алхам | Телеграм, твит, бинанс

2020 week.mn© ХХК
Хайлт олдсонгүй
Бүх үр дүнг харах
  • БОЛОВСРОЛ
  • НИЙГЭМ
  • БИЗНЕС
  • ДЭЛХИЙ
  • КРИПТО