JPMorgan шинжээчид энэ талаар ярихдаа ‘Bitcoin $40,000 дээш өсөх хэрэгтэй, үгүй бол криптовалютууд цаашдаа эрсдэлд учрах аюултай юм’
Даваа гарагаас хойш Bitcoin $40,000 түвшингээс уналт үзүүлсэн. JPMorgan Chase & Co. -ийн шинжээчдийн сүүлийн үеийн судалгаанд ‘энэхүү уналт нь илүү их алдагдлыг бий болгож болшозгүй’ гэж харжээ.
‘Хэрвээ ойрын хугацаанд $40,000 гэсэн түвшинг дээш ‘сэтлэн’ гарахгүй бол тренд даган арилжаа хийдэг хөрөнгө оруулагчид их хэмжээгээр хөрөнгө оруулалтаа татсанаас болоод тус криптовалют нь илүү их уналт үзүүлж магадгүй юм’ хэмээн Nikolaos Panigirtzoglou өгүүлжээ. Bitcoin Futures ханшийн үүсгэсэн эрэлтийн паттерн болон $22.9 тэрбумын Grayscale Bitcoin Trust -ууд нь Bitcoin-ийн ханшийн хөдөлгөөний цаашдын төрхийг тодорхойлно.
Шинжээчид тайлбарлахдаа ‘Bitcoin ханш энэ өсөлтийг үүсгэхийн тулд Grayscale Bitcoin Trust -д орох хөрөнгө оруулалтын урсгал нь ойрын хэдэн 7 хоногийн хугацаанд 100 сая доллар байж гэмээнэ үүснэ’ хэмээн дурдлаа.
JPMorgan -ны шинжээчдийн өгүүлж буйгаар ‘Bitcoin нь шалгах түвшин болох $20,000 түвшинд хүрэхээс бусдаар 11-р сарын сүүл үетэй төстэй хөдөлгөөн үзүүлж байна’ гэсэн бөгөөд ‘Grayscale Trust -д оруулж буй томоохон хөрөнгө оруулагчид нэмэгдсэнтэй холбоотойгоор дэлхийн хамгийн том криптовалютыг хүчтэй өсгөхөд дэмжлэг болсон’ хэмээн дурдав.
Крипто арилжаачид энэ талаар харахдаа ‘Хэрвээ Bitcoin $40,000 түвшинг сэтэлж чадахгүй бол 3-р сарын сүүл үе хүртэл өөрөө үүсгэх дохио болно’.
Жил орчмын хугацаанд Bitcoin -ын ханшийг 4 дахин өсгөсөн хүчин зүйл одоо ч гэсэн тодорхойгүй хэвээр байгаа юм. Гэсэн ч арилжаачид, хөрөнгө оруулагчид, хедж сангууд, компаниуд болон томоохон байгууллагууд хүртэл энэ салбарын сонирхсон хэвээр байна.
Эх сурвалж: Bloomberg, fb.com (Who Lives In Wall Street)