Elrond Network-ийн (PoS алгоритм, хэт тэлэх боломжтой блокчэйн EGLD) төлбөрийн апп, түрийвч Maiar-ыг өөрийн mainnet сүлжээндээ амжилттай нэвтрүүлсэнээ зарлалаа.
Elrond Maiar түрийвч ухаалаг гар утсаар секундэд 100,000 гүйлгээ хийнэ
U.Today-ын мэдээлснээр Elrond Network (EGLD) нь хэрэглэгчдийн хүсэж байсан криптовалютын түрийвч, төлбөрийн програм болох Maiar-ийг нэвтрүүллээ. Тус компани PayPal, Google Pay, Revolut-ийн сул талыг төвлөрсөн бус, өргөтгөх боломжтой байдлаар арилгах том зорилтыг өмнөө тавьсан байна.
Шинэ апп нь Elrond Network (EGLD) сүлжээний секундэд 100,000 гүйлгээ хийх хүчийг бүрэн ашиглах болно. Тус багийнхан энэхүү аппын гүйлгээ нь шуурхай, аюулгүй, хямд өртөгтэй байх болно гэж онцолж байна.
Нэмж дурдахад, шинэ апп нь хялбар интерфейс, баялаг функцийн ачаар криптод шинээр орж буй хүмүүст төгс үүд хаалга болно гэдэгт төслийн баг итгэлтэй байна. Хэрэглэгчид төлбөр илгээх, хүлээн авахад гар утас, интернетээс өөр юу ч хэрэггүй болно.
Дэлхий даяар эхний өдөр 400,000 хэрэглэгч энэхүү аппыг татахаар бүртгүүлжээ. Одоо програм хангамжийн тэргүүлэгч хоёр зах зээл болох App Store болон Google Play дээрээс татах боломжтой боллоо.
Herotag буюу хэрэглэгчийн шинэ хялбар крипто хаягыг танилцууллаа
Бид заримдаа утасны дугаараа үл таних хүмүүстэй хуваалцахыг хүсдэггүй. Энэ үед бид herotag-ыг ашиглах боломжтой. Херотагууд нь Elrond сүлжээний DNS үйлчилгээгээр дамжуулсан тусгай хэрэглэгчийн хаяг юм. Олон тэрбум хүмүүс хялбар, хямд байдаг тул найзуудруугаа шууд зурвас илгээдэг. Үүнтэй адил мөнгө илгээх боломжийг Maiar болон Elrond блокчэйн санал болгож байна.