Арилжаа хийхэд бидний гаргадаг алдаа бол төлөвлөгөөгүй, сахилга батгүй байдал. Тэгвэл үүнийг засаад 365 хоног өдөр бүр 2% ашигтай арилжаа хийвэл ямар вэ? Гарааны эхлэл 100$ байна. Та өөрөө бие даан оролдоод үзээрэй.
Гэнэт их ашиг олох гээд хэт олон койнруу өөрийн гэсэн дүрэмгүй арилжаа хийсээр байвал 365 байтугай хоног хугацаа алдаж, санхүүгийн хувьд алдагдал хүлээсээр байх болно. Хэрэв та 2% ашиг хийх дүрмээ ягштал мөрдвөл таны олох ашиг өдөр өдрөөр нэмэгдэж, тодорхой болох юм
Бинанс биржид арилжааны данс нээхдээ ЭНД ДАРНА УУ (Заавар унших)
Арилжаа дүрэмтэй, тодорхой хүрээ хязгаартай болоод ирэхээрээ улам амжилттай болдог хуультай. Өдрийн, 7 хоногийн, сарын зорилтоо гаргаад түүндээ хүрэхийн тулд ажиллах, шунахгүй, сардаа тухайн зорилтдоо хүрэх ёстой. Өдрийн 2% гэдэг бол ерөнхий зорилт юм. Өнжсөн өдрүүд нь хэд хэдэн арилжаагаар нөхөгдөөд сардаа ч юмуу зорилгоо биелүүлээд байвал хангалттай.
Эхний өдрөөс эхлэн арилжаа хийнгээ дараах 15 дадлаа хэвшүүлэх хэрэгтэй.
- Нийтдээ топ 100-д багтдаг 5-аас ихгүй койн сонгож түүн дээрээ төвлөрч ажиллах, уналтанд тэсвэртэй, унасан ч эргээд хурдан сэргэдэг, өдрийн арилжаа ихтэй койн, менежмент, баг, хөгжүүлэлт сайтай, өөрөө сайн судалсан мэддэг хослолоо сонгох нь шинжилгээ хийхэд дөхөм, эрсдэл бага, мөнгөө түгжихгүй байх талтай.
- Биткойноор арилжаа хийж болохгүй
- Биткойны үнэ, хөдөлгөөнийг байнга судлах, судалгаатай байх
- Entry Point-ыг бүрэн тодорхойлсон үед л арилжаа хийж койн авах
- Stop-loss арилжаа бүр дээр тавьж явах
- Өдөрт нэгээс илүү арилжаа хийхгүй.
- Нэг өдрийн арилжаа дуусахад USDT болгох
- Эксэл дээр 365 өдрийн ашгаа тэмдэглэж хөтлөх
- Пампруу бүх дансаараа орохгүй байх
- Биржид орох шинэ койн авахгүй байх
- Фючерс хөшүүрэгтэй арилжаа хийхгүй
- Бинансаас өөр бирж дээр арилжаа хийхгүй
- Аккаунтаа зөвхөн 2% арилжаанд ашиглана
- Арилжааны койныхоо 9-ийхөө твиттер дагана
- Койныхоо 24 цагийн дээд доод үнэ, volume, хөдөлгөөнийг тэмдэглэх
Эхний 330 хоног бага дүнгээр арилжаа хийх учраас тухайн койноо сайн мэддэг болно. Их дүнгээр арилжаа хийх үе нь бүтэн жилийн сүүлийн 35 хоног юм. Энэ үед тогтсон дадлынхаа ачаар бид мөнгөний тоо хамаарахгүйгээр эрсдэлгүй арилжаа хийсээр байх болно. Энэ үед их дүнгээр арилжаа хийхээс санаа зоволтгүй. Учир нь таньд 330 хоногын арилжааны туршлага, койныхоо хөдөлгөөнийг мэдрэх чадвар хангалттай суусан байх болно.
Хэрэв зарим үед тохиолдлоор 2%-аас их ашигтай арилжаа хийвэл тухайн дүнгээр хоногоо урагшлуулж тэмдэглээд явбал 365 хоног гэхгүй 200 хоног дээрээ ч зорилтоо биелүүлэх боломжтой.
365 өдрийн ашгаа тэмдэглэх эксэл файлаа ЭНДЭЭС татаарай.

Дараах нийлмэл хүүний тооцооллыг хараарай. Хэрэв өдөрт 2% ашигтай арилжаа хийж чадвал 365 хоногын дараа 100,000$ болно.
Биткойн болон крипто арилжаа бол ХАМГИЙН ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ хөрөнгө оруулалт бөгөөд зөвхөн өөрийн шийдвэрээр хийнэ үү.
Энийг яаж зардаг юм
Би одоо10 настай
Сайн байн уу би солонгос улсруу ябмаар байна.Хизээ явах бол