week.mn
  • БОЛОВСРОЛ
  • НИЙГЭМ
  • БИЗНЕС
  • ДЭЛХИЙ
  • КРИПТО
Хайлт олдсонгүй
Бүх үр дүнг харах
week.mn
  • БОЛОВСРОЛ
  • НИЙГЭМ
  • БИЗНЕС
  • ДЭЛХИЙ
  • КРИПТО
Хайлт олдсонгүй
Бүх үр дүнг харах
week.mn
Хайлт олдсонгүй
Бүх үр дүнг харах

Bitcoin 49,000 доллар давж, түүхэн дээд ханшиндаа дахин хүрэв

Bitcoin $40,000-аас эргэн унасан нь ханшийн гол түвшин гэж харахад хүргэж байна.
167
ХУВААЛЦСАН
2.1k
ҮЗСЭН
ХУВААЛЦАХЖИРГЭХ

Зах зээлийн үнэлгээгээр нэгд эрэмбэтэй криптовалют болох биткойн (BTC) 2/14-ний өдөр 49,700 долларт хүрч шинэ дээд ханш тогтоож, зах зээлийн үнэлгээ нь 900 тэрбум долларыг давлаа. Биткойн өнгөрсөн долоо хоногт 47,000 долларын хооронд хэлбэлзэж энэ өдөр дээд ханш тогтоолоо.

Илон Маскийн Тесла компани саяхан 1.5 тэрбум долларын биткойн худалдаж авсан бөгөөд твиттер зэрэг дэлхийн томоохон компаниуд биткойнийг дэмжиж байгаатай холбогдуулан үнэ өсч байгаа бололтой.

Мөн өдрийн 20:16 цагийн байдлаар CoinMarketCap дахь биткойны (BTC) ханш ойролцоогоор 49,700 доллар болж, 24 цагийн өмнөхөөс 4.33%-иар өссөн байна. Зах зээлийн үнэлгээ $ 916.5 тэрбум орчим хүрсэн байна.

Дэлхийн макро хөрөнгө оруулагч, Real Vision Group-ийн гүйцэтгэх захирал Раул Пал ‘Биткойны зах зээлийн үнэлгээ өсөхийн хэрээр олон байгууллагууд биткойнд хөрөнгө оруулна. Үүнийг санах хэрэгтэй. Бусад байгууллагууд биткойныг сонирхох тусам засгийн газраас зохицуулж зогсооход хэцүү байдаг’ гэсэн байна.

Нэмж дурдахад биткойны шинжээч ‘Plan B’ твиттерт ‘Биткойны Харьцангуй Хүчний Индекс (RSI) нь өмнөх мөчлөгтэй адилхан явж байна.’ гээд энэхүү биткойны өсөлт үргэлжлэх хандлагатай гэсэн байна.

#bitcoin looking strong .. RSI 90🚀 pic.twitter.com/eFJbBtACsa

— PlanB (@100trillionUSD) February 13, 2021

Мөн, криптовалютын алдарт наймаачин Жейкоб Канфилд саяхан ‘Биткойн 50,000 доллараас хэтэрвэл хүчтэй ралли эхэлж 30-60 хоногийн дотор 100,000 долларт хүрнэ’ гэж жиргэжээ.

Биткойн болон крипто арилжаа бол ХАМГИЙН ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ хөрөнгө оруулалт бөгөөд зөвхөн өөрийн шийдвэрээр хийнэ үү.

Холбоотой мэдээ

АНУ-ын Сангийн Яам 50,000 BTC эзэмшигч
крипто

Биткойн 50,000 $ түүхэн дээд ханш тогтоов

Биткойн нөөцийн валют уу? Кенид тийм, европт үгүй?
ДЭЛХИЙ

Биткойн нөөцийн валют уу? Кенид тийм, европт үгүй?

Дэлхийн хамгийн том хөрөнгийн менежментийн компани АНУ-ын BlackRock Bitcoin-д хөрөнгө оруулна
крипто

Дэлхийн хамгийн том хөрөнгийн менежментийн компани АНУ-ын BlackRock Bitcoin-д хөрөнгө оруулна

АНУ-ын Сангийн Яам 50,000 BTC эзэмшигч
крипто

АНУ-ын Сангийн Яам 50,000 BTC эзэмшигч

Сэтгэгдэл 1

  1. Бердихан says:

    BTC

    Хариулах

Сэтгэгдэл бичих: Хариулт болиулах

Сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

3 алхам | Телеграм, твит, бинанс

2020 week.mn© ХХК
Хайлт олдсонгүй
Бүх үр дүнг харах
  • БОЛОВСРОЛ
  • НИЙГЭМ
  • БИЗНЕС
  • ДЭЛХИЙ
  • КРИПТО