week.mn
  • БОЛОВСРОЛ
  • НИЙГЭМ
  • БИЗНЕС
  • ДЭЛХИЙ
  • КРИПТО
Хайлт олдсонгүй
Бүх үр дүнг харах
week.mn
  • БОЛОВСРОЛ
  • НИЙГЭМ
  • БИЗНЕС
  • ДЭЛХИЙ
  • КРИПТО
Хайлт олдсонгүй
Бүх үр дүнг харах
week.mn
Хайлт олдсонгүй
Бүх үр дүнг харах

Биткойн нөөцийн валют уу? Кенид тийм, европт үгүй?

Биткойн нөөцийн валют уу? Кенид тийм, европт үгүй?
187
ХУВААЛЦСАН
2.3k
ҮЗСЭН
ХУВААЛЦАХЖИРГЭХ

Европын Төв Банкны (ЕТБ) ерөнхийлөгч биткойныг төв банкны нөөц валют болгон ашиглах боломжгүй гэж хэлэхэд тухайн өдөр нь Кени улсын төв банк биткойныг нөөц валютаар баталлаа гэж мэдэгдэв. Үүгээр улс орны нөхцөл байдлаас шалтгаалан биткойний хэтийн төлөвийн ялгаа тодорхой илэрч байна. Business Insider-ийн 2021 оны 2-р сарын 11-ний өдрийн мэдээлснээр Европын төв банкны ерөнхийлөгч Кристин Лагард 2/10-ны өдөр хэвлэлийн бага хурлын үеэр ‘Төв банк нөөцийн валютаар биткойн эзэмших нь юу л бол, биткойныг жинхэнэ валют гэж би бодохгүй байна’ гэж хариулаад төв банк биткойн эзэмших нь утгагүй гэсэн байр суурьтай байв.

Европын төв банк: Биткойн, хориг арга хэмжээ шаардсан эрсдэл ихтэй хөрөнгө

ЕТБ-ын ерөнхийлөгч Кристин Лагард эртнээс биткойны талаар эргэлзэж байсан. Тэрбээр 1-р сард ч гэсэн биткойныг мөнгө угаахад ашиглаж байгааг, мөн инээдэмтэй бизнесүүд гарч ирснийг онцолж байв. Тэрбээр цааш нь Биткойны талаарх журмыг улам чангатгах хэрэгтэйг уриалав. ЕТБ нь Corona 19-ээс үүдэлтэй тоон төлбөр тооцооны шинэ хэрэгсэл, хурдавчилсан дижитал өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч байгаа боловч төв банк энэхүү өөрчлөлтийг хэрэгжүүлэх ёстой гэсэн байр суурьтай байна. ЕТБ нь дижитал еврог 2020 оноос хойш судалж байгаа бөгөөд энэ онд багтааж гаргах эсэхээ шийдэхээр төлөвлөж байна.

Кенийн төв банк: Биткойн бол цорын ганц санхүүгийн шийдэл

Кенийн төв банк улс орныхоо санхүүгийн ноцтой асуудлыг шийдвэрлэхийн тулд биткойныг нөөцийн валют болгон ашиглахаар шийдсэн гэж мэдэгдэв. Daily News Arena-д 2/10-ны өдөр мэдээлснээр Кенийн Төв банкны ерөнхийлөгч Патрик Нжороге биткойны шилжилт нь стратегийн бөгөөд оновчтой шийдвэр боллоо гэж онцолжээ.

Гадаад валютын нөөцийн хомсдол, валютын эргэлтийг түргэсгэх асуудлыг шийдвэрлэх, Кени улсыг үндэсний бүрэн эрхт байдалд заналхийлж буй мөлжлөгт зээлээс хамгаалах зорилгоор нухацтай хэлэлцэн шийдэв гэжээ. Кени улсын мөнгөн тэмдэгт болох шиллинг нь долларын эсрэг арван жилийн хугацаанд бараг 50%-иар унасан. Зөвхөн сүүлийн нэг жилийн хугацаанд 10% бууралт ажиглагдсан.

Төв банкны ерөнхийлөгч Нжороге нь шиллинг буурахад хүргэсэн гол буруутан нь Олон Улсын Валютын Сан (ОУВС) болохыг дурдаад шиллинг бол инфляцийн шүүрэн шанага байсан гэж хэлэв. ОУВС-ийн зүгээс шиллингийг үргэлж хэт өндөр үнэлгээтэй байна гэдэг тул шиллингийн үнэлгээнд маш их дарамт учруулж, эдийн засагт сөргөөр нөлөөлсөн гэжээ. Кени улсын төв банкны ерөнхийлөгч ОУВС-гийн дарамтаас хамаарч Кени улс хэт их алдагдал хүлээж байна гэж хэлээд асуудлыг хараат бус биткойноор шийднэ гэж мэдэгджээ. Тэрбээр биткойнийн үнэ өсч байгаа нь өсөн нэмэгдэж буй валютын алдагдлыг шийдэж, улсын өрийг бууруулах боломжтой гэж тэр үзэж байна.

Биткойны тэлэлт, хувь хүмүүс, байгууллагууд, засгийн газар хүртэл

Томоохон хэмжээний эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн улмаас инфляц үүсэхээр байгаа бол томоохон корпорацууд биткойныг бэлэн мөнгөнөөс илүү үнэ цэнэ хадгалах хэрэгсэл болгон ашиглаж байна. NASDAQ-т бүртгэлтэй MicroStrategy-ээс эхлэн цахилгаан автомашин үйлдвэрлэгч Тесла бэлэн мөнгөний зарим хөрөнгөө биткойн болгожээ. Твиттер мөн бэлэн мөнгөний нөөцдөө биткойн нэмэх талаар тооцож байгаагаа мэдэгдэв.

Кени улсаас өмнө нэг ч төв банк биткойныг нөөцийн валют болгон ашиглаж байгаагүй. Кенийн эдийн засагч, шинжээч Михр Такр ‘Засгийн газар биткойнруу шилжилт хийнэ гэж хэн ч төсөөлөөгүй байх. Бидэнтэй ижил төстэй олон засгийн газар Кенийн шийдвэрийг дагах болно’ гэсэн байна. Тэрээр хөгжиж буй орнууд криптовалютыг орлогын эх үүсвэр болгон ашиглаж болохыг онцлоод, ядуу буурай орнуудыг золиосолж хөгжингүй орнуудын талд ажилладаг санхүүгийн системийг эсэргүүцэж байгаагаа дурдав.

Холбоотой мэдээ

АНУ-ын дижитал доллар ‘Нэн тэргүүний төсөл’ болов
ДЭЛХИЙ

АНУ-ын дижитал доллар ‘Нэн тэргүүний төсөл’ болов

‘Netflix’ БНСУ-ын кино, контент хөгжүүлэлтэд 500 сая ам.долларын хөрөнгө оруулна
ДЭЛХИЙ

‘Netflix’ БНСУ-ын кино, контент хөгжүүлэлтэд 500 сая ам.долларын хөрөнгө оруулна

Билл Гейтс Биткойноос илүүтэй вакцинд хөрөнгө оруулна гэв
ДЭЛХИЙ

Билл Гейтс Биткойноос илүүтэй вакцинд хөрөнгө оруулна гэв

NASA-гийн станц Ангараг дээр газардан өнгөт зургаа илгээжээ
ДЭЛХИЙ

NASA-гийн станц Ангараг дээр газардан өнгөт зургаа илгээжээ

Сэтгэгдэл бичих: Хариулт болиулах

Сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

3 алхам | Телеграм, твит, бинанс

2020 week.mn© ХХК
Хайлт олдсонгүй
Бүх үр дүнг харах
  • БОЛОВСРОЛ
  • НИЙГЭМ
  • БИЗНЕС
  • ДЭЛХИЙ
  • КРИПТО