Солонгосын хөдөлмөрийн биржийн EPS сайтаас солонгос хэл, ур чадварын шалгалтын оноо, ажлын санал, солонгосын хууль зүйн яамны цахим визний хариуг нэг дороос харах боломжтой.
1. Энд дарж https://www.eps.go.kr/eo/natLoginOut.eo?natNm=mo сайтруу орно.
2. Sign up товчийг дарна

3. Төрсөн он сар өдөр + паспортын дугаар дугуйг сонгоно. Дараачийн гэх товчийг дарна.

4. Төрсөн он сар өдөр нүдэнд төрсөн он сар өдрөө зай авалгүй бичээд дараа нь доод мөрөнд хэлний шалгалтанд бүртгүүлсэн бичиг баримтаасаа хамаараад нэг чагтыг сонгоно.
Хэрэв иргэний үнэмлэхээр бүртгүүлсэн бол ID Card чагтыг сонгоод харалдаа нүдэнд регистрийн дугаараа латинаар бичнэ. Дараачийн гэх товчийг дарна.
Хэрэв гадаад паспортаар бүртгүүлсэн бол Паспортын дугаар гэх чагтыг сонгоод харалдаа нүдэнд гадаад паспортын дугаараа латинаар бичнэ. Дараачийн гэх товчийг дарна.

5. Энэ цонхонд I agree гэсэн бичигтэй 5 ширхэг чагтыг дарж сонгоно. Бүгдийг чагталсан бол next товчийг дарна.

6. Login ID нүдэнд мартахааргүй нэвтрэх нэр зохиож бичнэ. Passport нүдэнд нэвтрэх нууц үг зохиож бичнэ. Re-type Password to confirm нүдэнд дээр бичсэн нууц үгээ дахин бичнэ. Email нүдэнд имэйлээ бичнэ. Дараа нь Register гэх товчийг дарна.

7. Success Saved гэх товчийг OK дарна.

8. ID нүдэнд 5 дахь алхам дээр зохиож бичсэн нэвтрэх нэрээ бичнэ. PW нүдэнд нэвтрэх нууц үг бичнэ. LOGIN дарж орно.

Ур чадварын сургалт. Багаж, ярилцлага 100% бэлдэнэ. УЧШ 200 оноо амлана. Өндөр оноо=ажлын санал, давуу тал болно. 9973-9925 Баруун 4 зам, Максмолоос хороолол өгсөх замд, Сан их сургуулийн ард, Лидер дунд сургуулийн 102 тоот