АНУ, БНХАУ-ын хоорондох өрсөлдөөн Төв банкны дижитал валют (CBDC) салбарт эрчимжих төлөвтэй байна.
Хятад улс дижитал юанийг эрт хөгжүүлж эхэлсэн бөгөөд иргэдийнхээ дунд турших шатандаа явж байна. Үүнийг дижитал валютын хэрэглээг өргөжүүлж, долларын ноёрхлыг бууруулах дижитал валютын салбарыг урт хугацааны стратеги гэж тайлбарлаж байна.
Дижитал валютын өрсөлдөөнөөс хоцрогдох эрсдэл байсан ч АНУ болгоомжтой байр суурь баримталж ирсэн. Доллар нь дэлхийн мөнгөн тэмдэгт болох давуу талтай тул яарах шаардлагагүй гэсэн байр суурьтай байв.
АНУ-ын санхүүгийн эрх баригчдын сүүлийн үеийн тайлбарууд дижитал доллар гаргах байр суурь өөрчлөгдсөнийг харуулж байна. Үүгээр АНУ дижитал валютын өрсөлдөөнд орохоор болсон уу гэдэг анхаарал татаж байна.
АНУ-ын дижитал доллар ‘Нэн тэргүүний төсөл’ болов
2019 оны 11-р сарын 21-нд АНУ-ын Холбооны нѳѳцийн сангийн дарга АНУ-ын Сангийн нарийн бичгийн дарга асан Стивен Мнучинтэй хийсэн хэвлэлийн хурал дээр ‘Ойрын таван жилд дижитал доллар гаргах шаардлагагүй’ гэсэн байр суурийг илэрхийлсэн. АНУ нь шинэлэг, өрсөлдөх чадвартай төлбөрийн системтэй тул тоон валютын хэрэгцээ их биш гэж хэлж байсан.
Холбооны нѳѳцийн сан 2020 онд дижитал валютын талаарх судалгаа, туршилтыг өргөжүүлсэн боловч бодит хөгжил бага байсан. 2020 оны 10-р сард Холбооны нѳѳцийн сангийн дарга Пауэлл ‘Бусдаас түрүүлж дижитал валют гаргахаас илүүтэйгээр үүнийг зөв хийх нь чухал’ гээд ‘Авах ашиг тусаас гадна алдах эрсдэлээ хүртэл тооцож үүнтэй холбоотой бүх асуудлыг шийдвэрлэхээс нааш дижитал доллар гаргах боломжгүй’ гэсэн болгоомжилсон байр сууриа хадгалж ирсэн.
АНУ-ын АНУ-ын Сангийн яамны сайд Жанет Йеллен Нью-Йорк Таймсын 2021 оны 2-р сарын 22-ны өдөр (Dealbook Conference) дээр ‘Дижитал доллар нь санхүүгийн хүртээмжтэй байдлыг шийдэж, төлбөрийн шийдлийг улам сайжруулна’ гэж хэлсэн.
Дэлхийн төв банкнууд дижитал валютыг эргэн харах нь утга учиртай гэж бодож байна. Бостоны Холбооны нѳѳцийн сан MIT судалгааны багтай хамтран дижитал долларын судалгааны ажилд хамтран ажиллаж байна. АНУ нь үнэндээ санхүүгийн хүртээмжийн асуудалтай тулгарсан. Америкчуудын олонх нь төлбөрийн систем, банкны данс нээх бололцоогүй байдаг. Дижитал доллар үүнийг шийдэж, илүү хурдан, аюулгүй, хямд төлбөрийн хэрэгсэл болж чадна гэж бодож байна’ гэсэн.
Холбооны нѳѳцийн сангийн дарга Пауэлл Жером 2021 оны 2-р сарын 23-нд Сенатын Банкны хорооны хуралдаан дээр ‘Дижитал доллар гаргах асуудлыг нухацтай авч үзэж байна‘, ‘Нэн тэргүүний төсөл‘ гэж хэлсэн. Тэрээр ‘Холбооны нѳѳцийн сан технологийн асуудлыг шийдвэрлэхэд хүчээ дайчилж бөгөөд олон нийттэй өргөн хүрээнд, оролцогч талуудтай ил тод хэлэлцэж байна’ гэжээ.
2021 оны 2-р сарын 24-нд Холбооны Санхүүгийн үйлчилгээний хорооны сонсгол дээр Холбооны нѳѳцийн сан анх удаа дижитал долларын асуудал хэлэлцэх тодорхой хуваарийг гаргажээ. ХНС-ын дарга Пауэлл ‘Энэ жил дижитал долларын хувьд чухал жил байх болно’ гээд ‘Бид дижитал долларын ажилд олон нийтийг татан оролцуулахаар төлөвлөж байна’ гээд ‘Би эрүүл зах зээлийн үйл ажиллагаанд саад болохгүй дижитал доллар бүтээхийг хичээх болно’ гэсэн.

АНУ-ын байр суурь, дижитал юанийг хязгаарлахаар өөрчлөгдөв үү?
АНУ-ын ‘Atlantic Council’ судалгааны төвийн ерөнхийлөгч Фредерик Кемпе 2021 оны 2-р сарын 27-нд CNBC сувагт хэлсэн үгэндээ, АНУ-ын дижитал долларын судалгаа эрчимжиж буй төлөв нь Хятадын дижитал юанийн олон улсын төвшинд хурдацтай шилжих явцтай хамааралтай гэжээ.
2021 оны 2-р сарын 4-ний өдөр Хятадын Ардын банк, Олон улсын банк хоорондын холбооны нийгэмлэг (SWIFT) хооронд хамтарсан компани байгуулсан тухай зарлав. Хоёр тал (Finance Gateway Information Service) хамтарсан компани байгуулах зорилгоор 12 сая долларын хөрөнгө оруулалт хийжээ. SWIFT Хонг Конгийн охин компани нь хамтарсан компани байгуулахад голлон ажиллаж, Хятадын дижитал валютын судалгааны хүрээлэн, мөн Хятадын ардын банкны харъяа байгууллагууд оролцов. Бизнесийн тодорхой цар хүрээ, байгуулах зорилгоо ил тод зарлаагүй боловч дижитал юанийн олон улсын нөлөөг өргөжүүлэх зорилготой гэж харж байна.
Хятад улс Африкийн орнуудаас анх удаа Маврикитэй Чөлөөт Худалдааны гэрээ (FTA) байгуулсан бөгөөд үүнийг Хятад улс гадаадад дижитал санхүүгийн туршилт хийх сууриа тавьсан гэж дүгнэсэн байна. 2021 оны 1-р сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон Чөлөөт Худалдааны гэрээнд Маврикийн нутаг дэвсгэрт юанийн гүйлгээ, шилжүүлгийн бүтэц байгууламжийг хөгжүүлэхийг дэмжинэ’ гэх агуулга багтсан. Лаурен Жонстон, Марк Лантинье нарын (WEF) Дэлхийн эдийн засгийн форумын шинжээчид Маврикийг Хятадтай хамтран Африкийн дижитал валютын салбарыг түүчээлж магадгүй гэж таамаглаж байна.
Хятад улс 2014 оноос дижитал валютыг судалж, хөгжүүлж эхэлсэн бөгөөд бодит туршилтын шатандаа орсон байна. 2020 оны 10-р сараас Шэньжэнээс эхлэн Сүжоу, Чөндү, Бээжин зэрэг томоохон хотуудад Хонбао гэх дижитал юанийг хувийн хэвшилд голчлон туршиж байна. Хонбао гэдэг нь улаан дугтуй гэсэн утгатай бөгөөд баяр, тэмдэглэлт ойд мөнгө илгээдэг Хятадын соёл юм. Хонбао иргэдэд дижитал юань тарааж, орон нутгийн дэлгүүрүүдээр дамжуулан төлбөр төлөх боломжийг олгож байна.
2022 оны 2-р сард Бээжин хотноо болох өвлийн 24-р олимпиад нь дижитал юанийг албан ёсны болгох эхлэл болж магадгүй гэж таамаглаж байна. Түүнчлэн Хятад улс оролцогчдоос дижитал юанийг төлбөрт ашиглах шаардлага тавих магадлал бий.
Нууцлалын хувьд дижитал валютын өрсөлдөөнд Хятад давуу тал олж байгаа юм. АНУ, Европ орнуудад өндөр нууцлалын түвшинг шаарддаг тул Төв банкны дижитал валют (CBDC) хөгжил нь удааширч байна. Хятад улс мөнгө угаах, хууль бус үйл ажиллагаа, терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэхэд анхаарлаа хандуулж, дижитал юаниар дамжуулан аль хэдийн тогтоосон өндөр хяналтаа улам бэхжүүлэхээр төлөвлөж байна.
Фредерик Кемпе Хятад дижитал валютын хөгжлийг тэргүүлж байгаа явдал, өмнө нь 5G гар утасны харилцаа холбооны тоног төхөөрөмжийг хөгжлийг тэргүүлж байсан үетэй нь адилтгаж байна. Тэрээр үүнд геополитикийн хямралыг анхаарч үзэх хэрэгтэй гэж үзэж байна.
Тэрээр ‘Хятад улс технологийн дэвшлийг тууштай нэн тэргүүнд тавьдаг. Технологийн давуу талтай улс орнууд олон улсын хэмжээнд ноёрхож ирснийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй’ гээд ‘Долларын дэлхийн ноёрхол суларч, АНУ санхүүгийн технологийн шинэчлэлд тэргүүлэх байр сууриа алдвал энэ нь Хятадад мэдэгдэхүйц ашиг тусаа өгөх болно’ гэж анхааруулав.
Фредерик Кемпе ‘АНУ дижитал долларыг хурдацтай хөгжүүлж, дижитал евро, дижитал фунт, дижитал иенийг хөгжүүлэхэд хамтран ажиллавал дижитал валютын өрсөлдөөний ялгааг арилгах боломж хэвээр байна’ гэж онцлов.
Дэлхийн 70 орон тоон валютын судалгаа хийж байна
Дижитал валютын ард хоцрох нь өөрсдийн валютын нөлөө, бүрэн эрхт байдлыг сулруулж болзошгүй гэсэн түгшүүр дэлхийн өнцөг булан бүрт (CBDC) Төв банкны дижитал валют гаргах хөдөлгөөнийг хурдасгаж байна. Атлантын зөвлөл ба Харвардын Белпер төвийн 2-р сарын 1-ний өдөр гаргасан судалгаагаар 70 орон тоон валютын төслүүдийг хэрэгжүүлж байна.

БНСУ-ын банк 2021 оны 3-р сарын сүүлчээр CBDC туршилтын системийг хөндлөнгийн хороо байгуулж, CBDC-ийн туршилтыг виртуал орчинд оны 2-р хагаст хийхээр төлөвлөж байна.
Фэйсбүүкийн дэлхийн дижитал валют ‘Libra (Diem)’ Хятадын дижитал юань, Corona 19-ийн улмаас бэлэн мөнгөний хэрэглээ буурч, дижитал шилжилтийг түргэсгэж байгаа нь CBDC-ийг хөгжүүлэх шаардлагатай байгааг харуулж байна.
Олон улсын төлбөр тооцооны банк (BIS) 2020 оны 6-р сарын тайландаа ‘Корона 19-ийн хямрал нь эмзэг бүлэгт зориулсан дижитал төлбөрийн хүртээмжийг нэмэгдүүлэх, төлбөрийн үйлчилгээг хямд, цогцоор хангах хэрэгцээ шаардлагыг нэмэгдүүллээ’ гэж дурдаад ‘Энэ нь нэн тэргүүний бодлого даалгавар болоод байна’ гэдгийг онцолсон байна.