Дижитал график бүтээлч Wickelmann-ийн NFT (non fungible tokens-хоорондоо үл солигдох токен) бүтээлийг 69 сая доллараар заржээ. Энэ нь дэлхийн хамгийн үнэтэй гурав дахь бүтээл болжээ. NFT хэлбэрээр зарагддаг урлагийн бүтээлүүд дундаа хамгийн өндөр үнэтэй нь юм.
2021 оны 3-р сарын 12-нд CNN-ийн мэдээлснээр Майк Винкелманы (NFT) бүтээлийг 3-р сарын 11-ний өдөр 69.34 сая доллараар дуудлага худалдаагаар зарав.
Beeple-ийн ‘The First 5000 Days’ бүтээл нь 13 жилийн хугацаанд бүтээсэн 5000 зургийн эвлүүлэг юм. Анхны үнэ нь ердөө 100 доллар байсан боловч 350 оролцогч өрсөлдсөний дараа дуудлага худалдаа 69.34 сая долларт хүрч хаасан байна.

Beeple-ийн бүтээл нь дэлхийн хамгийн үнэтэй урлагийн гурав дахь бүтээл болжээ. Өмнө нь Жефф Кунсын бүтээл 2019 онд 91.1 сая долларт зарагдаж дэлхийн хамгийн үнэтэй бүтээлийн нэгдүгээрт орсон. Хоёрдугаар байрт Дэвид Хокнейн бүтээлийг 2018 онд 90.3 сая доллараар заржээ.
NFT-д урлагийн салбар ихээхэн анхаарал хандуулж байна. Учир нь токен тус бүр өөрийн гэсэн өвөрмөц үнэ цэнэтэй байдаг, өөр токеноор орлуулах боломжгүй хязгаарлагдмал тоотой байдаг нь үнэ цэнийг өсгөж байна.

Одоо дижитал урлаг, GIF, жиргээ зэрэг NFT-ийн төрөл бүрийн бүтээлүүд гарсаар байна.
Твиттерийн гүйцэтгэх захирал Жак Доши Ethereum-д суурилсан SNS платформ (Cent) дээр 2006 оны 3-р сарын 21-ны өөрийн анхны жиргээг NFT бүтээлд хувирган 2021 оны 3-р сарын 6-нд худалдахаар гаргасан байна.

Хөгжимчин Гримес саяхан дижитал урлагийн цуглуулгыг 5.8 сая доллараар заржээ. 10 жилийн настай GIF ‘Nyan Cat’-ын бүтээгч Кристофер Торрес нисдэг поп муурны хөдөлгөөнт зураг (GIF) 600,000 доллараар зарж борлуулжээ.
Винкелманн ‘Уран бүтээлчид сүүлийн 20 жилийн хугацаанд урлагийн бүтээл туурвих, интернетэд түгээхдээ техник, програм хангамж ашиглаж ирсэн боловч тэдгээрийг эзэмших, цуглуулах бодит арга байхгүй байсан’ гээд ‘NFT-ээр дамжуулан хуурамчаар олшруулахаас айхгүйгээр бүтээл цуглуулах боломжтой боллоо’ гэж хэлжээ.
Монголоос NFT бүтээлээ хийж худалдах боломжтой MAIAR апп ЭНДЭЭС суулгаарай.
Оноогоо яаж харах бэ