week.mn
  • КРИПТО
  • HODL
  • NFT
  • DEFI
  • МЭДЛЭГ
Хайлт олдсонгүй
Бүх үр дүнг харах
  • КРИПТО
  • HODL
  • NFT
  • DEFI
  • МЭДЛЭГ
Хайлт олдсонгүй
Бүх үр дүнг харах
week.mn
Хайлт олдсонгүй
Бүх үр дүнг харах

Морган Стэнли Уолл Стрийтийн анхны ‘Bitcoin Fund’ нээнэ

2021-03-19
ХУВААЛЦАХЖИРГЭХ

Дэлхийн хөрөнгө оруулалтын банк (IB) Morgan Stanley АНУ-ын Уолл Стрийтэд анхны ‘Bitcoin (BTC) Fund’ -ийг эхлүүлэх төлөвтэй байна.

CNBC нэрээ нууцалсан эх сурвалжаас иш татан Morgan Stanley хөрөнгийн менежментийн үйлчлүүлэгчдэд зориулж гурван Bitcoin Fund ажиллуулах гэж байгааг мэдээлэв.

Morgan Stanley нь зөвхөн 2 сая доллараас дээш хөрөнгөтэй хувь хүмүүст хөрөнгө оруулалт хийх боломж олгоно. Гэхдээ хөрөнгө оруулалтын компанийн хувьд 5 сая доллар ба түүнээс дээш хөрөнгөтэй байх шалгуур тавьж байна.

Хувь хүн болон компанийн үйлчлүүлэгчид багадаа 6 сарын турш Morgan Stanley-д данстай байх ёстой. Хөрөнгө оруулалтын хязгаарыг нийт цэвэр хөрөнгийн 2.5%-иар тогтооно гэж мэдээлж байна.

Биткойн нь ихээхэн хэлбэлзэлтэй тул зөвхөн (aggressive risk tolerance) эрсдэлийн тэвчээртэй зан төлөв бүхий хөрөнгө оруулагчдыг авна гэжээ. Эдгээр сангийн хоёр нь Galaxy Digital сангийн бүтээгдэхүүн, нөгөө нь FS Investment болон NYDIG-ийн хамтарсан бүтээгдэхүүн юм.

Эх сурвалж “Morgan Stanley шинэ бүтээгдэхүүний дотоод сургалтаа дуусгаж, ирэх сарын эхээр бүтээгдэхүүнээ гаргахаар төлөвлөж байна” гэж нэмж хэлэв.

Morgan Stanley бол биткойны шууд хөрөнгө оруулалтыг зөвшөөрсөн АНУ-ын анхны томоохон хөрөнгө оруулалтын банк юм. Одоогийн байдлаар Goldman Sachs, JPMorgan Chase, Bank of America нь биткойны шууд хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн гаргаагүй байна.

Энэхүү алхам нь биткойны бүх нийтийг хамрах хугацааг хурдасгах болно гэж үзэж байна.

Энэ сарын эхээр JP Morgan мөн өөрийн криптовалютын эзэмшлийн тодорхойлолтыг АНУ-ын Үнэт цаасны хороонд (SEC)-д хүргүүлсэн. Эдгээр нь MicroStrategy, Square зэрэг биткойнд хөрөнгө оруулсан компаниудын хувьцаатай холбоотой бонд юм.

Холбоотой мэдээ

NFT Бүтээлчдийн түүх: Дампуурлын ирмэгээс 300 сая

Instagram сошиал аппд NFT нэмж орно

2022-05-26
NFT Бүтээлчдийн түүх: Дампуурлын ирмэгээс 300 сая

NFT Бүтээлчдийн түүх: Дампуурлын ирмэгээс 300 сая

2022-05-26
Corex бирж нээлтээ хийлээ

NFT хэрхэн хийж зарах вэ

2022-03-17
Corex бирж нээлтээ хийлээ

Өсвөр насны уран бүтээлч өнгөрсөн сард NFT уран бүтээлээрээ сая доллар олжээ.

2022-03-17
Брэйв хөтчөөр 300$ олох – 2

Тони Хоукын NFT, Хятад улсын 5 жилийн төлөвлөгөөнд блокчэйн багтав

2022-03-17
Брэйв хөтчөөр 300$ олох – 2

Дэлхийн хамгийн үнэтэй бүтээлийн гуравт NFT токен, 69 сая долларт зарагдлаа.

2022-03-17

Сэтгэгдэл бичих: Хариулт болиулах

Сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

2022 week.mn ©

Хайлт олдсонгүй
Бүх үр дүнг харах
  • КРИПТО
  • HODL
  • NFT
  • DEFI
  • МЭДЛЭГ