1. SBI Crypto олборлолт хийнэ
Японы санхүүгийн холдинг SBI Holdings-ийн охин компани болох SBI Crypto нь институцийн болон хувь хөрөнгө оруулагчдыг оролцуулах боломжийг олгож буй крипто олборлолтын үйлчилгээ эхлүүллээ. SBI Crypto нь 2017 оноос хойш гадаадын хэд хэдэн крипто олборлолтын фермээс дижитал хөрөнгө олборлож байна.
2. Домогт тэшүүрчин Тони Хоук өөрийн бичлэгээ NFT дуудлага худалдаанд зарна
Тэшүүрчин Тони Хоук өөрийн Olie 540 техникийг харуулсан видео бичлэгийг үл солигдох токен (NFT)-нд холбон дуудлага худалдаагаар зарах гэж байна.
Ollie 540 нь скейтбордоор агаарт 540 градус буюу нэг бүтэн хагас эргэлддэг технологи бөгөөд Тони Хок энэ технологийг 32 жилийн өмнө 1989 оноос хойш үзүүлж иржээ. 52 настай Тони Хок өөрийн Olly 540 техникээ хамгийн сүүлийн удаа амжилттай харуулсан бичлэгээ NFT-д холбон худалдан гэдгээ мэдэгджээ.
3. Ripple Asia нь Uber, Goldman Sachs ажилласан туршлагатай хүний нөөц элсүүллээ
Ripple технологийн шинжээч Брукс Энтвистлийг ажилд авснаар Ази дахь бизнесээ өргөжүүлэх болно. Риппл компаний зүгээс 3/18-нд Энтвислийг Зүүн Өмнөд Азийн бизнесийн өргөтгөлийг хариуцах болно гэж мэдэгдэв. Энтвистл нь Uber-ийн олон улсын бизнесийг удирдаж байсан бөгөөд үүнээс өмнө Goldman Sachs-д Зүүн өмнөд Азийг хариуцан ажиллаж байжээ.
4. Паскал Хагли: ‘Биткойны үнийн хэлбэлзэл аажмаар буурах болно‘
Швейцарийн Schlossberg & Co Coin компанийн тэргүүн Паскал Хюгли хэлэхдээ хэрэв твиттерт нэрээ нууцалсан судлаач PlanB-ийн анх гаргасан (Stock-to-flow, S2F) загвар зөв бол биткойны үнийн хэлбэлзэл аажмаар буурах төлөвтэй байна. Учир нь (Stock-to-flow, S2F) онолын дагуу Stock-to-flow харьцаа өндөр байвал үнийн хэлбэлзэл бага байдаг.
Stock-to-flow загвар нь зах зээл дээрх хөрөнгийн хэмжээг жилийн гарцад хувааж, ялангуяа Биткойн дөрвөн жил тутамд олборлох хэмжээ хоёр дахин буурдаг тул судлаач PlanB урт хугацаанд биткойны үнэ өснө гэж таамаглаж байсан.
5. Хятад улс 5 жилийн төлөвлөгөөндөө блокчэйнийг анх удаа орууллаа. ‘Салбарыг хөгжүүлэхэд бүх хүчээ дайчлана‘
2021 оны 3-р сарын 12-ны South China Morning Post сонинд бичсэнээр Хятад улс 14 дэх таван жилийн (2021-2025) эдийн засаг, нийгмийн хөгжлийн төлөвлөгөөндөө блокчэйн технологийг дурдаж, үндэсний төвшинд дэмжих бодлоготой байгаагаа илэрхийлэв.
Таван жилийн төлөвлөгөөний дагуу Хятадын засгийн газар ухаалаг гэрээ (smart contract), зөвшилцлийн алгоритм (consensus algorithm), шифрлэлтийн алгоритм (encryption Algorithm), төвлөрсөн бус систем зэрэг блокчэйн технологийн инновацийг сурталчилж, блокчейн үйлчилгээ, финтек, хангамжийн сүлжээний удирдлага, засгийн газрын үйлчилгээг холбоход анхаарна гэжээ.
Засгийн газрын бүрэн дэмжлэгтэйгээр компаниуд блокчэйнийг хөгжүүлэх ажилд идэвхтэй оролцож байна.
IDC (Олон улсын мэдээллийн корпораци)-ийн шинжээчид Корона 19-ийн тархалт буурахын хэрээр блокчэйний хэрэглээг илүү хурдан өргөжүүлж, вакцины аюулгүй байдал, хүйтэн гинжин логистикийг блокчэйн технологиор хангах боломжтой гэж үзэж байна. Мөн блокчэйнийг голдуу санхүү, захиргааны хэрэгт ашигладаг. Одоогоор олон боломжит технологийг судалж байгаа бөгөөд эрүүл мэнд, үйлдвэрлэл, эрчим хүч зэрэг олон салбарт нэн чухал үүрэг гүйцэтгэнэ гэж тооцож байна.