week.mn
  • КРИПТО
  • HODL
  • NFT
  • DEFI
  • МЭДЛЭГ
Хайлт олдсонгүй
Бүх үр дүнг харах
  • КРИПТО
  • HODL
  • NFT
  • DEFI
  • МЭДЛЭГ
Хайлт олдсонгүй
Бүх үр дүнг харах
week.mn
Хайлт олдсонгүй
Бүх үр дүнг харах

NFT хэрхэн хийж зарах вэ

2022-03-17
ХУВААЛЦАХЖИРГЭХ

Өмнө нь гадаад зах зээлд дижитал бүтээл зарах нь боломжгүй гэмээр зүйл байлаа. Тэгвэл өнөөдөр гэрээсээ бүтээлээ зараад орлогоо 1 секундад түрийвчиндээ авах боломжтой боллоо. Дэлхийд блокчэйн ба криптовалют 2008 оноос танигдаж ирсэн ч NFT шиг хүлээн зөвшөөрөгдөж байсангүй. Энэ бол үл солигдох токен NFT юм.

Бидний мэдэх Bitcoin, Ethereum нь токен тус бүр нь ижил утгатай тул хооронд нь сольж болно. NFT-ийн хувьд токен тус бүр өөр утгатай байж болно. Тиймээс NFT токен өвөрмөц үнэ цэнийг бий болгодог бөгөөд хооронд нь орлуулах боломжгүй юм. Үүний ачаар аливаа дижитал хөрөнгийг NFT-д холбож болно. Бүтээхэд хялбар тул олон уран бүтээлчид бүтээлээ NFT-д холбож байна. Крипто тэрбумтнууд нэг NFT бүтээлд 70 сая доллар хүртэл зарцуулж байна.

NFT үүсгэх алхам 1
Энэ удаад NFT үүсгэхдээ Ethereum блокчэйнийг ашиглана. Дижитал түрийвч үүсгэх хэрэгтэй. Metamask эсвэл MyEther Wallet гэх мэт түрийвч ашиглахыг зөвлөж байна. NFT үүсгэх, бүтээл борлуулахдаа Ethereum (ETH)-ийг төлбөрт ашиглана.

NFT үүсгэх алхам 2
Түрийвч үүсгэн Ethereum-аа бэлдсэн бол NFT үүсгэх зарах платформыг танилцуулъя. Платформууд хоорондоо ялгаатай боловч NFT үүсгэх, сурталчлах, арилжаа хийх зэргээрээ бүгд ижил төстэй.
Rarible: NFT дижитал цуглуулга авах, зарах боломжтой
Async: NFT урлагийн бүтээл авах, зарах боломжтой
Opensea: Хамгийн том платформ. Дижитал эд зүйлс, бүтээл, цуглуулга, домайн хаяг, твиттер жиргээ гэх мэт авах зарах боломжтой NFT их дэлгүүр юм.
Mintable: NFT бүтээл авах, зарах боломжтой
SuperRare: NFT бүтээл эзэмших, худалдах боломжтой галлерэй

NFT үүсгэх алхам 3
Opensea дээр NFT үүсгэх

1.Opensea дээр нэвтэрсний дараа Ethereum дижитал түрийвчээ холбоно уу.

2. NFT цуглуулга үүсгэхийн тулд My Collections дээр дараад Create товчийг дарна.

3. Өөрийн NFT цуглуулгыг үүсгээд Add items дээр дарж шинээр NFT үүсгэнэ.

4. Цуглуулгаа харах хэсгээс Add New Item товчийг дарж NFT үүсгэж эхлээрэй.

5. NFT үүсгэх файлаа (бүтээл) сонгоод хуулна. NFT-ийн нэр, тайлбараа оруулна.

6. NFT-ийн талаархи нэмэлт мэдээлэл оруулна. Хэрэв зөвхөн худалдан авагчдад уншигдах мэдээлэл байгаа бол Unlockable Content нүдэнд оруулна. Бүх мэдээллээ бөглөөд Create товч дарна.

7. Өөрийн NFT-ийг хийж дууслаа. NFT платформ дээр албан ёсоор бүртгэгдсэн эсэхийг баталгаажуулахын тулд Visit дээр дарна уу.

8. Одоо Sell товчийг дарж зарна уу.

9. Худалдах эсвэл дуудлага худалдааны үнэ оруулаад Post Your Listing дээр дарна.

10. Энэхүү NFT-ийн борлуулалтын мэдээллийг блокчэйн дээр байршуулахын тулд холбосон дижитал түрийвчээрээ гүйлгээг баталсны дараа NFT-гээ Opensea дээр зарна.

ETH блокчэйн ашиглаж байгаа NFT платформууд өндөр шимтгэл төлж байна.

Холбоотой мэдээ

NFT Бүтээлчдийн түүх: Дампуурлын ирмэгээс 300 сая

Instagram сошиал аппд NFT нэмж орно

2022-05-26
NFT Бүтээлчдийн түүх: Дампуурлын ирмэгээс 300 сая

NFT Бүтээлчдийн түүх: Дампуурлын ирмэгээс 300 сая

2022-05-26
Corex бирж нээлтээ хийлээ

Өсвөр насны уран бүтээлч өнгөрсөн сард NFT уран бүтээлээрээ сая доллар олжээ.

2022-03-17
Брэйв хөтчөөр 300$ олох – 2

Тони Хоукын NFT, Хятад улсын 5 жилийн төлөвлөгөөнд блокчэйн багтав

2022-03-17
Морган Стэнли Уолл Стрийтийн анхны ‘Bitcoin Fund’ нээнэ

Морган Стэнли Уолл Стрийтийн анхны ‘Bitcoin Fund’ нээнэ

2021-03-19
Брэйв хөтчөөр 300$ олох – 2

Дэлхийн хамгийн үнэтэй бүтээлийн гуравт NFT токен, 69 сая долларт зарагдлаа.

2022-03-17

Сэтгэгдэл 1

  1. Зочин says:

    Бичлэг хэлбэрээр оруулах уу

    Хариулах

Зочин-д хариулт үлдээх Хариулт болиулах

Сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

2022 week.mn ©

Хайлт олдсонгүй
Бүх үр дүнг харах
  • КРИПТО
  • HODL
  • NFT
  • DEFI
  • МЭДЛЭГ