Солонгост хөдөлмөрийн гэрээгээр ажиллах иргэдийн ур чадварын шалгалт үндсэн 3 хэсгээс бүрдэх бөгөөд үүний нэг хэсэг нь ярилцлага байдаг. Ярилцлага дүгнэх 5 гол шалгуур байна.
- Өөрийгөө танилцуулах, хандлага:
- Бэлдсэн байдалд солонгос явах тодорхой зорилготойгоор ярилцлаганд бэлдсэн эсэх, 40 секундын хугацаанд багтсан эсэх, танилцуулгын агуулга, биеэ авч яваа байдал хандлага
- Харилцан яриа, заавар гүйцэтгэх:
- Өдөр тутмын харилцан яриа, заавар гүйцэтгэл (зүг чиг)
- Багаж нэрлэх:
- Багажны зураг харж нэрлэх
- Суурь ажлын ур чадвар
- Байгууллагын харилцаа, байгууллагын талаарх ойлголт, засах чадвар, асуудал шийдвэрлэх чадвар, ур чадвар
- Ярих чадвар
- Ерөнхий ярианы чадварыг дүгнэнэ
Ярилцлага 4 минут үргэлжлэх ба 1 минут видео бичлэг хийгдэнэ. Ур чадварын шалгалтад өндөр оноо авах зарим асуулт хариултууд:
- 직장동료가 바쁘면 어떻게 할 거예요? Хамт ажилладаг хүн чинь завгүй байвал яах вэ ? 제가 하는 일을 빨리 끝내고 친구를 도와줍니다. Өөрийн хийж байгаа ажлаа хурдан дуусгаад найздаа туслана.
- 직장동료와 어떻게 지낼 거예요? Хамт ажилладаг хүнтэйгээ хэрхэн байх вэ? 서로 배려하면서 즐겁게 지낼 겁니다. Бие биендээ туслан хөгжилтэй байх болно.
- 회사에 일이 많으면 어떻게 할 거예요? Компани чинь ажил их байвал яах вэ? 일을 빨리 빨리 하고 시키는 데로 연장 근무도 할 거예요. Ажлаа хурдан хийж заасны дагуу илүү цагаар ч ажиллах болно.
- 상사가 내 의견에 반대하면 어떻게 할 거예요? Удирдлага чинь чамтай санал зөрвөл яах вэ? 잘 못한 것을 사과하고 다시 지시를 따르겠습니다. Алдсан зүйлдээ уучлал гуйгаад зааврыг нь дагах болно.
- 일을 하다 실수하면 어떻게 할 거예요? Ажиллаж байгаад алдаа гаргавал яах вэ? 상사에게 보고하고 다시는 실수 하지 않게 노력합니다. Удирдлагадаа мэдэгдээд дахин алдаа гаргахгүйгээр хичээх болно.
- 불량품이 많으면 어떻게 할 거예요? Гологдол бараа их гарвал яах вэ? 기계를 정지 시키고 상사에게 보고 합니다. 그리고 다음부터 실수를 하지 않게 조심하겠습니다. Төхөөрөмжөө зогсоогоод удирдлагадаа мэдэгдэнэ. Тэгээд дахин алдаа гаргахгүйгээр болгоомжтой байна.
- 한국에서 사용할 수 있는 기술(자격증) 있어요? Солонгост ашиглах ур чадвар, мэргэжлийн үнэмлэх байгаа юу ? 특별한 기술이 배운게 없지만 잘할 수 있는 자신이 있습니다. Тусгай сурсан ур чадвар байхгүй боловч сайн ажиллана гэдэгтээ итгэлтэй байна.
1 kg 몇 g 입니까? 1 кг хэдэн грам вэ?= (1000) 천 그램 입니다. 1000 грам.
30 나누기 6는 얼마예요? 30-ыг хуваах нь 6 хэд вэ ? = (5) 오 입니다. Тав.
20 빼기 5는 얼마예요? 20-оос 5 хасваг хэд вэ ? =(15) 십오 입니다. Арван тав
8 더하기 7는 얼마예요 ? 8 дээр нэмэх 7 хэд вэ? = (15) 십오 입니다. Арван тав
5 곱하기 4는 얼마예요? 5-ыг үржих 4 хэд вэ ? = (20) 이십 입니다. Хорь
Ур чадварын шалгалтын 60 багажны нэрийг энд дарж уншаарай.
Ур чадварын сургалт. Багаж, ярилцлага 100% бэлдэнэ. 99739925 Баруун 4 зам, Максмолоос хороолол өгсөх замд, Сан их сургуулийн ард, Лидер дунд сургуулийн 102 тоот