БНСУ-д (солонгос улсад) хөдөлмөрийн гэрээгээр явах хүсэлтэй иргэд солонгос хэл, ур чадвар, эрүүл мэндийн шалгалтанд тэнцсэний дараа ажил хайгчийн анкет бөглөдөг. Анкетаа буруу бөглөвөл 2 жил ажлын санал ирэхгүй байх шалтгаан болно. Жишээ нь Сөүл хотод үйлдвэр цөөхөн байдаг тул ажлын санал ирэх нь бага байна.
Ажлын хайгчийн анкет дээрх солонгосын хотуудаас ямар нэгэн хотыг онцолж бөглөх хэрэггүй. Хот бөглөх тусам таныг сонгох үйлдвэр хумигдах болно. Иймд зөвхөн Аль ч муж хот хамаагүй гэсэн ганцхан сонголтыг дугуйлах нь оновчтой.
Ажлын хайгчийн анкет дээрх авахыг хүссэн цалин бичих асуултанд өдрийн 8 цагаар ажиллахад авах цалинг буюу 1,700,000 вон гэвэл тохиромжтой.
Ажиллахыг хүсэж буй салбар сонгох асуулт дээр сүүлийн 11 жилд хамгийн их ажилтан авсан топ 10 салбарыг сонгох нь давуу талтай. Ихээс нь багаруу эрэмблэвэл:
- Угсармал төмөрлөг бүтээгдэхүүн /машин механизм төмөр орохгүй/-ий үйлдвэрлэл
- Резин болон хуванцар бүтээгдэхүүн үйлдвэрлэл
- Бусад машин, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл
- Моторт авто тээврийн хэрэгсэл, чиргүүл, тоноглосон чиргүүл үйлдвэрлэгч
- Нэхмэл /нарийн утсан даавуун хувцас орохгүй/ хувцас
- Төмөрлөг бүтээгдэхүүний үйлдвэрлэл
- Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэр
- Тавилгын үйлдвэрлэл
- Тээврийн бусад хэрэгсэл үйлдвэрлэл
- Цахилгаан эд анги, компьютер, хөгжмийн техник апартур, харилцаа холбооны тоног төхөөрөмж

Зураг: Үйлдвэрийн дундаж ажилтан авах хүсэлт гаргасан тоо (Аж үйлдвэрийн дэд салбараар) Эх сурвалж: Солонгосын хөдөлмөрийн яам, солонгосын хөдөлмөрийн судалгааны төв. 2015 он
Бусад хувийн мэдээллээ үнэн зөв гаргацтай бөглөхөд болно.