week.mn
  • e-СУРГАЛТ
  • БОЛОВСРОЛ
  • НИЙГЭМ
  • БИЗНЕС
  • ДЭЛХИЙ
Хайлт олдсонгүй
Бүх үр дүнг харах
week.mn
  • e-СУРГАЛТ
  • БОЛОВСРОЛ
  • НИЙГЭМ
  • БИЗНЕС
  • ДЭЛХИЙ
Хайлт олдсонгүй
Бүх үр дүнг харах
week.mn
Хайлт олдсонгүй
Бүх үр дүнг харах

LG Шинжлэх ухааны паркын тухай товч

LG Шинжлэх ухааны паркын тухай товч
154
ХУВААЛЦСАН
1.9k
ҮЗСЭН
ХУВААЛЦАХЖИРГЭХ

2014 оны 10-р сарын 23-нд БНСУ-ын тухайн үеийн ерөнхийлөгч хадагтай Park Geun-hye нэгэн томоохон арга хэмжээнд оролцсон нь LG корпорацын санаачлан хэрэгжүүлэх “LG Science park” буюу “LG Шинжлэх ухааны парк” байгуулах төслийн шав тавих ёслол байсан. Төлөвлөгөөний дагуу шинжлэх ухааны парк нь нийт 111 га газар буюу 152 хөл бөмбөгийн талбайтай тэнцэх газарт бүтээн байгуулалт хийн 2020 онд дуусгах ёстой. Төслийн хүрээнд 18 судалгааны лабораторийг гэхэд нийт 170000 метр квадрат буюу 24 хөл бөмбөгийн талбайтай тэнцэхүйц газарт байгуулагдах юм. Тус арга хэмжээнд Ерөнхийлөгч Park Geun-hye хэлэхдээ энэхүү “Шинжлэх ухааны парк нь Солонгосын том болон жижиг компаниудын шинжлэх ухааны хамтын ажиллагааны төв (hub) байх бөгөөд инженерүүдийг бэлтгэх, хамтарсан судалгаа эрхлэх, технологи хөгжүүлэлтийг дэмжих үйл ажиллагааг явуулна” гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлсэн байдаг.

Үүнээс хойш 4-н жилийн дараа 2018 оны 04-р сарын 20-нд БНСУ-ын одоогийн Ерөнхийлөгч Moon Jae-in “LG-Science Park” төслийн хүрээн дэх R&D campus буюу Судалгаа Боловсруулалтын хотхоны нээлтэд оролцсон байна. Энэ үед LG Корпорацын захирал онцлохдоо “энэхүү хотхон нь гарааны компани, жижиг компани болон дэлхийн хэмжээний компаниуд, эрдэм шинжилгээний байгууллага, коллежийн хамтарсан судалгаа хийх талбар хотхон байна ингэснээр нээлттэй инновацийн тогтолцоог дэмжих уур амьсгал бүрдэх болно” гэжээ.

Энэхүү Шинжлэх ухааны парк байгуулах төсөлд LG корпорац нийт 4 их наяд вон буюу ойролцоогоор 3.3 тэрбум доллар(2020 оны ханшаар) зарцуулсан байна. Түүнчлэн, Ерөнхийлөгч Moon Jae-in хэлэхдээ бизнес, хувийн хэвшлийн салбараас LG Шинжлэх ухааны паркт оруулсан нийт 4.3 тэрбум долларын(2019 оны ханшаар) хөрөнгө оруулалт нь цаашид 190000 ажлын байрыг шинээр бий болгон, Солонгосын эдийн засагт 30 их наяд воны үнэ цэнэ бүхий дэвшилтэт бүтээгдэхүүнийг бий болгоно гэж итгэж байгаагаа илэрхийлсэн байна. Тэрээр “Солонгосын засгийн газар суурь судалгаанд зарцуулж буй санхүүжилтийг 2.5 их наяд вон болгон нэмэгдүүлнэ энэхүү өсөлт нь эрдэмтэн судлаач, судалгааны төвүүдэд бодит дэмжлэг болно; Солонгос улсын хамгийн том нөөц бол ХҮН ба ТЕХНОЛОГИ, Аж үйлдвэрийн 4-р хувьсгалд солонгосын компаниуд мэдлэг чадвартай залуусаа бэлдэн судалгаа хөгжүүлэлтийн салбартаа тууштай хөрөнгө оруулалт хийх ёстой” гэж онцолжээ. LG корпорацын ихэнх томоохон электроник, хими, авто эд анги, энергийн технологийн чиглэлийн лабораториуд энэ паркт шилжин суурьших юм. Мөн түүнчлэн эдгээр судалгааны төв, лабораторийн гол судлагдахуун мэдээж хиймэл оюун ухаан (Artificial intelligence), робот техник (robotics), автомат жолоодлого (autonomous driving), 5G технологи зэрэгт хөгжүүлэлт хийн ажиллах бөгөөд 2020 онд нийтдээ 22000 судлаач LG Шинжлэх ухааны паркийн кампуст шилжин ажиллах юм.

Энэхүү паркт LG-ийн лабораториудаас гадна бусад том жижиг компаниудын хамтарсан олон лаборатори, судалгааны баг ажиллаж байна. LG Шинжлэх ухааны паркийн кампус нь байгальд ээлтэй, эко ухаалаг технологи, нарны эрчим хүчийг ашиглах, энергийн хэмнэлт, хадгалалтын систем гээд орчин үеийн бараг бүхий л дэвшилтэт байгальд ээлтэй технологийг нэвтрүүлэн байгуулжээ. Бас миний мэдэрсэн чухал зүйл бол энэхүү Шинжлэх ухааны паркт “Open innovation lab”, “Co-working space”, “Start-up environment”, “Knowledge sharing space” гэх мэт залуус, залуу судлаач, энтрепренерууд ажиллах маш гоё тав тухтай орчинг бүрдүүлсэн байсан (Жич: 2019 оны 8-р сард LG Science Park-ийн зохион байгуулалт, үйл ажиллагаатай танилцсан фото зураг орууллаа). Монгол улс маань олон улс, дэлхийн өөрчлөлтийг ойлгон төр, хувийн хэвшилгүй ирээдүйдээ иймэрхүү томоохон хөрөнгө оруулалтыг хийн ажиллах цаг удахгүй ирэх байхаа.
Миний бие та бүхэндээ Солонгос, Тайвань, Хятад болон Монголын шинжлэх ухааны паркийн хөгжил, зохион байгуулалт, эрх зүй, менежментийн тухай цуврал нийтлэлийг удахгүй хүргэх болноо.

Эх сурвалж: Доктор Д.Баттогтох (fb.com/battogtokh.mn)

Холбоотой мэдээ

12 хүртэл насны хүүхэдтэй ээжүүд, ганц бие аавуудыг гэрээсээ ажиллах боломжоор хангана
НИЙГЭМ

12 хүртэл насны хүүхэдтэй ээжүүд, ганц бие аавуудыг гэрээсээ ажиллах боломжоор хангана

Цэцэрлэгийн бүртгэл наймдугаар сарын 3-наас хийгдэх бол 6 настнуудынхыг 15-наас эхлүүлнэ
НИЙГЭМ

Хоёр настнуудыг цэцэрлэгт хамруулахаар боллоо

Ипотекийн зээлийн хүүг бууруулах асуудлаар МИК-ийн төлөөлөлтэй уулзлаа
НИЙГЭМ

Ипотекийн зээлийн хүүг 6 хувь болгохыг Засгийн газар дэмжжээ

Гарааны бизнес эрхлэгчдэд: Шинэ бүтээгдэхүүн худалдан авах шилдэг 50 сайтууд
НИЙГЭМ

ШӨХТГ: Зарагдсан барааг буцаахгүй гэдэг бичгээ аваагүй тохиолдолд 5 сая төгрөгийн торгуультай

Сэтгэгдэл бичих: Хариулт болиулах

Сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Хайлт олдсонгүй
Бүх үр дүнг харах
2020 week.mn© ХХК
Хайлт олдсонгүй
Бүх үр дүнг харах
  • e-СУРГАЛТ
  • БОЛОВСРОЛ
  • НИЙГЭМ
  • БИЗНЕС
  • ДЭЛХИЙ

Нэвтрэх

Нууц үг сэргээх

БҮРТГҮҮЛЭХ

Холбоос нэмэх/засварлах

URL-аа оруулна уу

Эсвэл одоогийн агуулгатай холбо

    Хайлтын түлхүүр үг оруулагүй тул сүүлд нэмэгдсэн мэдээллийг үзүүлж байна.Гарчигийг сонгохдоо дээш доош сумны товчоор хайх буюу хэрэглэнэ үү.