week.mn
  • e-СУРГАЛТ
  • БОЛОВСРОЛ
  • НИЙГЭМ
  • БИЗНЕС
  • ДЭЛХИЙ
Хайлт олдсонгүй
Бүх үр дүнг харах
week.mn
  • e-СУРГАЛТ
  • БОЛОВСРОЛ
  • НИЙГЭМ
  • БИЗНЕС
  • ДЭЛХИЙ
Хайлт олдсонгүй
Бүх үр дүнг харах
week.mn
Хайлт олдсонгүй
Бүх үр дүнг харах

Тусгай үүргийн нислэгт багтсан ч санхүүгийн боломжгүйн улмаас билетээ авч чадаагүй 142 хүн байна

Энэ сард нэмэлт гурван нислэг үйлдэхээр боллоо
161
ХУВААЛЦСАН
2k
ҮЗСЭН
ХУВААЛЦАХЖИРГЭХ

Гадаад харилцааны яамнаас БНХАУ-ын гадаад хэргийн сайдын айлчлалтай холбоотой мэдээлэл хийлээ.

Энэ үеэр сэтгүүлчид гадаадад санхүүгийн хүнд байдалд орсон иргэдийг буцаан татахаар 300 сая төгрөг шийдвэрлэх асуудал ямар шатандаа явж байгаа, хүнд нөхцөлд орсон гэдгийг хэрхэн тодорхойлох талаар асууж, Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг хариуллаа.

Тэрбээр “УОК-т иргэд, ААН-үүдээс төвлөрсөн хандивын хөрөнгөөс Цар тахлын эсрэг нэг удаагийн хуулийн холбогдох заалтын дагуу гадаад харилцааны сайдаас УОК-ын даргад хүсэлт хүргүүлсэн байсан. Энэ дагуу 300 сая төгрөг шийдэгдсэн бөгөөд энэ хөрөнгийг нэн шаардлагатай иргэндээ онож өгөх асуудал дээр ГХЯ, Элчин сайдын яамдуудтай хамтраад ажиллаж байгаа. Үүн дээр анхнаасаа маш хариуцлагатай байх зарчмыг баримталж байна.

Бидэнд өнөөдрийн байдлаар ирсэн мэдээллээр нэр нь тусгай үүргийн нислэгт багтсан боловч санхүүгийн боломжгүйн улмаас билетээ авч чадаагүй 142 хүний асуудал байна. Есдүгээр сарын 14-ний өдөр Франкфуртээс ирэх нислэгт 15 хүний асуудлыг бүрэн болон хэсэгчлэн Хилийн чанадад байгаа монголчуудад туслах сангаас олгох асуудлыг уржигдар гаргасан. Эхний ээлжинд яг энэ зориулалтаар 15 хүнийг авчрах гэж байна.

Бид Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай дөрөвдүгээр сараас хамтран ажиллаж байгаа. Энэ хүрээнд Прагаас ирсэн нийслэгийг оролцуулаад 215 иргэнийг эх оронд нь авчрах болон тусгаарлалтын зардлыг гаргуулсан. Цаашдаа ч хамтарч ажиллахаар болж дахин 80-аад хүнд туслах шийдвэр гаргаснаа өчигдөр бидэнд мэдэгдээд байгаа.

УОК-оос олгосон 300 сая төгрөг болон олон улсын байгууллагатай хамтран ажиллах хүрээндээ 142 гэхгүй аль болох олон иргэнд хамтран тусламж хүргэх зарчмыг баримтална. Иргэдэд тусламж олгох сангийн хөрөнгөд ҮАГ-аас жил бүр аудит хийдэг. Мэргэжлийн байгууллагуудаас өгч байгаа анхан шатны санхүүгийн баримт бүрдүүлэх бүх шаардлагыг хангаж байгаа’ хэмээв.
Эх сурвалж: А.Намуун, Ikon.mn

Холбоотой мэдээ

12 хүртэл насны хүүхэдтэй ээжүүд, ганц бие аавуудыг гэрээсээ ажиллах боломжоор хангана
НИЙГЭМ

12 хүртэл насны хүүхэдтэй ээжүүд, ганц бие аавуудыг гэрээсээ ажиллах боломжоор хангана

Цэцэрлэгийн бүртгэл наймдугаар сарын 3-наас хийгдэх бол 6 настнуудынхыг 15-наас эхлүүлнэ
НИЙГЭМ

Хоёр настнуудыг цэцэрлэгт хамруулахаар боллоо

Ипотекийн зээлийн хүүг бууруулах асуудлаар МИК-ийн төлөөлөлтэй уулзлаа
НИЙГЭМ

Ипотекийн зээлийн хүүг 6 хувь болгохыг Засгийн газар дэмжжээ

Гарааны бизнес эрхлэгчдэд: Шинэ бүтээгдэхүүн худалдан авах шилдэг 50 сайтууд
НИЙГЭМ

ШӨХТГ: Зарагдсан барааг буцаахгүй гэдэг бичгээ аваагүй тохиолдолд 5 сая төгрөгийн торгуультай

Сэтгэгдэл бичих: Хариулт болиулах

Сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Хайлт олдсонгүй
Бүх үр дүнг харах
2020 week.mn© ХХК
Хайлт олдсонгүй
Бүх үр дүнг харах
  • e-СУРГАЛТ
  • БОЛОВСРОЛ
  • НИЙГЭМ
  • БИЗНЕС
  • ДЭЛХИЙ

Нэвтрэх

Нууц үг сэргээх

БҮРТГҮҮЛЭХ

Холбоос нэмэх/засварлах

URL-аа оруулна уу

Эсвэл одоогийн агуулгатай холбо

    Хайлтын түлхүүр үг оруулагүй тул сүүлд нэмэгдсэн мэдээллийг үзүүлж байна.Гарчигийг сонгохдоо дээш доош сумны товчоор хайх буюу хэрэглэнэ үү.