week.mn
  • e-СУРГАЛТ
  • БОЛОВСРОЛ
  • НИЙГЭМ
  • БИЗНЕС
  • ДЭЛХИЙ
Хайлт олдсонгүй
Бүх үр дүнг харах
week.mn
  • e-СУРГАЛТ
  • БОЛОВСРОЛ
  • НИЙГЭМ
  • БИЗНЕС
  • ДЭЛХИЙ
Хайлт олдсонгүй
Бүх үр дүнг харах
week.mn
Хайлт олдсонгүй
Бүх үр дүнг харах

Үг хэрхэн цээжлэх вэ?

193
ХУВААЛЦСАН
2.3k
ҮЗСЭН
ХУВААЛЦАХЖИРГЭХ

Давтан олон дахин хэлэхээс өөр арга үг цээжлэхэд байдаггүй байсансан бол би Англи хэлнээс холуур амьдрах байсан.

Ммммхн үг цээжлэх тухай хэдэн зөвлөгөө өгье. Зуун зуун үг цээжлээд л байна сүүлд нь нөгөө үгнүүд нь ямар ч амьгүй хэзээ яаж ашиглах нь ойлгомжгүй, хүрэхээс айййймааар тийм тусгай хамгаалалттай этгээдүүд болоод хувирчихдаг.

Тэгэхээр үгсийн сангаа нэмэхэд явцад та аливаа үг, өгүүлбэр дээр гурван алхмыг гүйцэтгэснээр тэр үг бүрэн утгаараа таных болно. Үг цээжилнэ гэдэг нь тархины эсүүдийг хооронд холбох шинэ холбоос үүсгэж байгаа хэрэг. Дуртай үедээ санахийн тулд энэ үгтэй холбоотой аль болох олон холбоосыг тархиндаа үүсгэх, Эдгээр холбоосоо тархинаасаа арилгахгүй байхын тулд Spaced repetition ашиглах нь товчхондоо үндсэн аргачлал нь юм.

1. Тогтоох цээжлэх

Тодорхой, мэдээж. Гэхдээ эхний буюу хамгийн амархан, бас хамгийн ашиггүй энэ алхам дээр олон хүмүүс толгойгоо гашилгахаас гадна, их чухалчилсан байдалтай цаг заваа үрдэг. Олон дахин давтахаас илүү хялбар, амархан хэд хэдэн арга санал болгоё:

а. Mnemonic аргаар үг цээжлэх.

Линк1: http://www.mnemonicdictionary.com/

Эндээс та өөрөө хэдэн хэдэн үгний мнемоникийг харж байгаад ямар учиртай эд болохыг нь өөрөө ойлгоорой. Энд тайлбарлавал дуусахгүй юм болно

б. Үгийн үүсэл гарлыг нь судлах байдлаар цээжлэх. Үүнд Root, Prefix, Suffix-г давхар судална гэсэн үг. Яг одоо санаж байгаа үгнээсээ ганц жишээ оруулъя.

Disburse – Төлөх, мөнгөө зарах

Үүсэл гарлыг нь судалвал Үгүй болох авч хаях гэсэн утга бүхий угтвар (Dis) + Түрийвч (Purse) гэсэн нийлмэл үг байжээ. Хэрвээ та түрийвч гэдэг үгийг мэддэг бол энэ үгийг цээжлэхэд 10 секунд л зарцуулна. Бараг цээжлэх ч шаардлага байхгүй. Бидний мэддэг хэрнээ мэддэггүй ийм үг олон байгаа.

в. Толины жишээнээс цээжлэх

г. Antonym, Synonym-тай нь хамт цээжлэх

Эдгээр аргын аль нэгийг нь ашиглаж тархиндаа шинэ холбоосыг хялбархан үүсгэж болно.

2. Тухайн үгтэй холбоотой аль болох олон холбоосыг тархиндаа үүсгэх.

Үүний тулд үгтэй өдөр бүр аль болох олон тааралдах хэрэгтэй.

Англи дуудлагаар нь сонс. Дуу авиа нь тухайн үгийг санах нэг холбоос болж өгдөг. Мэдээж хүн бүр өөрийн гэсэн онцлогтой.
Хувийн туршлага, амьдрал, өөрийн мэдрэмжтэйгээ шинэ үгээ холбо. Дурсамжтайгаа холбовол үг мартагдах нь улам бага болно.
Үгээ ашиглаж өгүүлбэр зохиож цээжлэх, бодит байдал, бодит шаардлагад нийцүүлэн ашиглах

SR аргачлал ашиглах. Энэ хамгийн чухал хэсэг. Зайтай давтах аргачлал гэж орчуулах юм уу даа. Нэг үгийг ямар нэг аргаар тогтоолоо дараа нь 20 минутын дараа давтахад 9 цагийн дотор мартагдах магадлал маш бага. 9 цагийн дараа нэг сэргээж саналаа. 1 өдөртөө мартагдахгүй. 1 өдрийн дараа сэргээлээ 14 хоногтоо мартагдахгүй. 14 хоногын дараа нэг сэргээлээ 1 сарын дотор мартагдахгүй. 1 сарын дараа сэргээлээ. 1 жил. Магадгүй насан туршдаа мартахгүй.

lifeinthefastlane.com

Дээрх линк дээрх мэдээллийг бүгдийг нь нарийвчлан уншаарай.

ХЭРВЭЭ АНГЛИ ЭГШГҮҮДИЙГ ДУУДАХДАА ХЭЛЭЭ АМАН ДОТРОО ЯМАР ХЭЛБЭРТЭЙ, ХААНА БАЙРЛУУЛАХ ЁСТОЙГ МЭДЭХГҮЙ БАЙГАА БОЛ…….. англи хэл сурахдаа эндээс л эхлэх ёстойг анхааруулъя. ХАМГИЙН ТҮРҮҮНД. хамгийн түрүүнд. Хамгийн түрүүнд үсгийг яаж дууддаг, үгийг яаж дууддаг, өгүүлбэрт ороод ирэхээрээ яаж хураангуйлагддаг, дуудагддаггүй үсэг гэх мэт зүйлсийг мэдэж авснаар таны дуудлага сайжрахаас гадна, сонсгол маш их сайжирна.

5:1-н зарчим.

25 минут ямар нэг зүйлийг сурснаас, 5 минут шалгалт өгөх нь хамаагүй үр дүнтэй.

Утга нь 25 минут шинэ үгийг сэргээж харж байснаас 5 минут хоосон цаасан дээр тэдгээр үгсээ бичиж өөрийгөө шалгах, тестээр шалгах зэрэг нь энгийн хичээл хийх цагаас 5 дахин үр дүнтэй байдаг байх нь ээ. Судалгаагаар батлагдсан гэж хэлээд та итгэхгүй. Зүгээр өөр дээрээ туршаад үз. Батлагдана.

Don’t Review, Recall

ДҮРМИЙН ТАЛААР ТОВЧ.

Дүрэм судлах дуртай хүмүүс үүнийг уншихгүй байж болно. Миний хувьд дүрэм судлах цээжлэх бол хамгийн уйтгартай хэсэг. Үүнийг хэрхэн хялбар бөгөөд ашигтай цаг болгох вэ?

Нэг энгийн арга байдаг нь тухайн дүрмийг агуулж буй жишээ өгүүлбэрээс нь ганцыг нь л тусад нь бичиж аваад цээжлэх хэрэгтэй. Тэгээд тэр олон тестүүдийг нь март хая. Өөрийгөө шалгахдаа дүрэмтэй холбоотой хэсгийг, мөн утга илэрхийлдэггүй хамгийн бага хэсгийг нь хаяад нөхөж бичих маягаар өөрийгөө шалгах нь их үр дүнд хүргэнэ.

I’d like a glass _____ water. Энэ хэсэгт of гэсэн preposition нөхөж бичнэ гэдгийг бидний ихэнх нь мэдэж байгаа. Гэвч ийм утга илэрхийлдэггүй хэсгийг яг яриад ирэхээрээ огт ашигладаггүй тохиолдол элбэг байдаг. Энэ зүйлсээс зайлсхийж дүрмийг ярихдаа бодолгүйгээр, шууд өөрийнхөө инстинктээр зөв ярьдаг болохын тулд ийм дасгалыг дүрэм сурахдаа ашиглавал богино хугацаанд мэдэгдэхүйц үр дүнд хүрнэ.

НЭГ ДҮРЭМ НЭГ ӨГҮҮЛБЭР.
НЭГ ДҮРМИЙН НЭГ ДЭД ДҮРЭМ БАС Л НЭГ ӨГҮҮЛБЭР.
НЭГ ДҮРМИЙН НЭГ ДЭД ДҮРМИЙН НЭГ СОДОН ҮГТЭЙ ХЭРЭГЛЭЭ БАС Л НЭГ ӨГҮҮЛБЭР.
НЭГ ДҮРМИЙН НЭГ ДЭД ДҮРМИЙН НЭГ СОДОН ҮГТЭЙ ХЭРЭГЛЭЭТЭЙ НЭГ ТАНИЛ БИШ БҮТЭЦТЭЙ НЭГ ӨГҮҮЛБЭР БОЛ БА НЭГ ШИНЭ ӨГҮҮЛБЭР.

Зүгээр сууж байгаад юу ч сурна гэж байхгүй ээ. Гэхдээ заавал зовж, шаналж сурах албагүй, шаардлагагүй 😉

Эх сурвалж: Г. Төгөлдөрбаяр

Холбоотой мэдээ

Крипто арилжаа бусдын үгээр бүү хий
БОЛОВСРОЛ

Крипто арилжаа бусдын үгээр бүү хий

Binance биржид хялбар бүртгүүлэх заавар
БИЗНЕС

Binance биржид хялбар бүртгүүлэх заавар

Англи хэлний дуудлага сайжруулах ОНЦЛОГ 3 сайт
БОЛОВСРОЛ

Англи хэлний дуудлага сайжруулах ОНЦЛОГ 3 сайт

Хэрхэн “мундагаар” Англи үг цээжлэх тухай
БОЛОВСРОЛ

Хэрхэн “мундагаар” Англи үг цээжлэх тухай

Сэтгэгдэл бичих: Хариулт болиулах

Сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Хайлт олдсонгүй
Бүх үр дүнг харах
2020 week.mn© ХХК
Хайлт олдсонгүй
Бүх үр дүнг харах
  • e-СУРГАЛТ
  • БОЛОВСРОЛ
  • НИЙГЭМ
  • БИЗНЕС
  • ДЭЛХИЙ

Нэвтрэх

Нууц үг сэргээх

БҮРТГҮҮЛЭХ

Холбоос нэмэх/засварлах

URL-аа оруулна уу

Эсвэл одоогийн агуулгатай холбо

    Хайлтын түлхүүр үг оруулагүй тул сүүлд нэмэгдсэн мэдээллийг үзүүлж байна.Гарчигийг сонгохдоо дээш доош сумны товчоор хайх буюу хэрэглэнэ үү.