Ажлын ярилцлага өгөхийн өмнө мэдэж байх шаардлагатай зүйлс
Ажлын ярилцлаганд ирдэг түгээмэл асуултууд | |
---|---|
What are your strengths? | Таны давуу талууд юу вэ? |
Why are you interested in working for [company name]? | Та яагаад (компаний нэр) компанид ажиллах сонирхолтой байгаа вэ? |
Where do you see yourself in 5 years? 10 years? | Та өөрийгөө 5 (10) жилийн дараа ямар хэмжээнд хүрснээр төсөөлдөг вэ? |
Why do you want to leave your current company? | Одоо ажиллаж байгаа компаниасаа яагаад гарахыг хүсч байна вэ? |
Why was there a gap in your employment between [date] and [date]? | [он сар өдөр] -с [он сар өдөр]-н хооронд яагаад ажилгүй байсан бэ? |
What can you offer us that someone else can not? | Бусдын чаддаггүй гэвч таны чаддаг ямар зүйлсийг та бидэнд санал болгох вэ? |
What are three things your former manager would like you to improve on? | Таны хуучин ажлын менежер танаас сайжруулахыг хүсдэг байсан 3 зүйл юу вэ? |
Are you willing to relocate? | Та шилжин суурьших хүсэлтэй юу? |
Are you willing to travel? | Та аялах хүсэлтэй юу? |
Tell me about an accomplishment you are most proud of. | Таны бахархаж явдаг нэг амжилтаа хэлээч? |
Tell me about a time you made a mistake. | Алдаа гаргаж байсан үеэ хэлээч? |
What is your dream job? | Таны мөрөөдлийн ажил юу вэ? |
How did you hear about this position? | Энэ ажлын байрны талаар хаанаас сонссон бэ? |
What would you look to accomplish in the first 30 days/60 days/90 days on the job? | Та энэ ажилд орлоо гэж бодъё эхний 30/60/90 өдрүүдэд та юу хийж амжуулъя гэж бодож байна вэ? |
Discuss your resume. | Товч намтраа хуваалцаач? |
Discuss your educational background. | Боловсролын байдлаа тодорхойлно уу? |
Describe yourself. | Өөрийгөө тодорхойлбол юу гэж тодорхойлох вэ? |
Tell me how you handled a difficult situation. | Тулгамдсан асуудлыг хэрхэн шийддэг вэ? |
Why should we hire you? | Яагаад бид таныг ажилд авах ёстой вэ? |
Why are you looking for a new job? | Та яагаад шинэ ажилд орохыг хүссэн бэ? |
Would you work holidays/weekends? | Шаардлагатай үед та олон нийтийн амралт болон долоо хоногийн амралтын өдрүүдэд ажиллах уу? |
How would you deal with an angry or irate customer? | Бухимдалтай байгаа хэрэглэгчтэй харилцах болбол та яах байсан бэ? |
What are your salary requirements? | Таны хүсч буй цалингийн хэмжээ хэд вэ? |
Give a time when you went above and beyond the requirements for a project. | Та өгсөн үүрэг даалгаврыг давуулан биелүүлж байсан жишээ хэлнэ үү? |
Who are our competitors? | Манай өрсөлдөгчид хэн бэ? |
What was your biggest failure? | Таны хамгийн том алдаа юу байсан бэ? |
What motivates you? | Та юунаас урам зориг авдаг вэ? |
What’s your availability? | Та хэзээнээс ажилд орох боломжтой вэ? |
Who’s your mentor? | Таны багш/зааварлагч хэн бэ? |
Tell me about a time when you disagreed with your boss. | Та захиралтайгаа санал зөрсөн удаа байгаа бол хэлээч? |
How do you handle pressure? | Та ачааллаа хэрхэн зохицуулдаг вэ? |
What is the name of our CEO? | Манай компаний захирлыг хэн гэдэг вэ? |
What are your career goals? | Таны карьерийн зорилго юу вэ? |
What gets you up in the morning? | Таныг өглөө юу босгодог вэ? |
What would your direct reports say about you? | Таны шууд удирдлага байсан хүн таны талаар юу гэж хэлэх байсан бол? |
What were your bosses’ strengths/weaknesses? | Таны хуучин захирлын давуу болон сул талууд юу байсан бэ? |
If I called your boss right now and asked him what is an area that you could improve on, what would he say? | Хэрвээ би таны хуучин захирал/даргаруу яг одоо залгаад энэ хүнд (танд) сайжруулах хэрэгтэй ямар зүйлүүд байгаа вэ хэмээн асуувал, тэр юу гэж хариулах бол? |
Are you a leader or a follower? | Та удирдагч уу, дагагч уу? |
What was the last book you’ve read for fun? | Та хамгийн сүүлд ажил төрөлтэй холбоотой биш, сонирхлоороо ямар ном уншсан бэ? |
What are your co-worker pet peeves? | Тантай хамтран ажиллаж байсан хүмүүсийн юу нь таны дургүйг хүргэдэг байсан бэ? |
What are your hobbies? | Таны хобби юу вэ? |
What is your favorite website? | Таны дуртай веб хуудас юу вэ? |
What makes you uncomfortable? | Таныг юу тавгүйтүүлдэг вэ? |
What are some of your leadership experiences? | Та удирдаж байсан туршлагатай юу? |
How would you fire someone? | Та хэн нэгнийг ажлаас халах болбол яаж халах байсан бэ? |
What do you like the most and least about working in this industry? | Танд энэ салбарт ажиллахын юу нь хамгийн их таалагддаг мөн юу нь таалагддаггүй вэ? |
Would you work 40+ hours a week? | Шаардлагатай үед та долоо хоногт 40-с дээш цаг ажиллах уу? |
What questions haven’t I asked you? | Танаас асуулгүй үлдээсэн асуулт байна уу? |
What questions do you have for me? | Танд надаас асуух асуулт байна уу? |
Үнэндээ та ч мөн таниас ярилцлага авч байгаа хүнээс цөөн хэдэн асуулт асуух боломжтой. | |
If you were to offer me the job, how soon would you want me to start? | Хэрвээ та намайг ажилд тэнцүүллээ гэж бодоход хэзээнээс намайг ажиллуулж эхлүүлэх хүсэлтэй байна бэ? |
When could I expect to hear from you? | Би таниас хэзээ хариу сонсох бол? Эх сурвалж: english-maestro.mn |