Хэрэв банкууд үйлчлүүлэгчдээ хадгалахыг хүсч байгаа бол дижитал валютаар ажиллаж эхлэх хэрэгтэй болно. Энэ тухай Ройтерс агентлагийн сэтгүүлчидтэй хийсэн ярилцлагадаа Их Британийн Төв банкны орлогч Жон Канлифф хэлэв.
Зохицуулалттай тоон валютыг их хэмжээгээр нэвтрүүлэх нь бараг зайлшгүй болоод байгаа тул банкууд зах зээлийн шинэ орчинд дасан зохицох шаардлагатай болно.
Канлифф цааш нь хэлэхдээ: “Бидний ажил нь банкны системийг хамгаалах явдал биш юм. Банкуудуудад дасан зохицох тохируулга хийх шаардлага гарна. Бидний зорилт бол банкны загварт гарч болзошгүй макро эдийн засгийн бүх үр дагаврыг харгалзан үзсэн өөрчлөлт оруулах явдал юм.
CBDC (төв банкны дижитал мөнгө)-ийг хэрэглэж эхэлснээр арилжааны банкуудад ирээдүйд том эрсдэл үүсэх нь тодорхой. Энэ нь жетон эзэмшигчдэд гүйлгээгээ хийхэд ямар ч зуучлагчдыг татан оролцуулах шаардлагагүй болсонтой холбоотой юм.
Эдгээр зуучлагчид нь одоогийн байдлаар арилжааны банкууд бөгөөд тэдэнд хэцүү сорилт тулгарч магадгүй байна. Гэсэн хэдий ч зээлийн байгууллагууд орчин үеийн санхүүгийн системийн гол байгууллагуудын үүрэг гүйцэтгэсээр байгаа тул Төв банкны жетонууд ойрын ирээдүйд тэдгээрийг зах зээлээс зайлуулж чадахгүй байх магадлалтай юм.
Эх сурвалж: fb.com (Крипто доогтэр) линкээр шинэ пост уншаарай.