week.mn
  • КРИПТО
  • HODL
  • NFT
  • DEFI
  • МЭДЛЭГ
Хайлт олдсонгүй
Бүх үр дүнг харах
  • КРИПТО
  • HODL
  • NFT
  • DEFI
  • МЭДЛЭГ
Хайлт олдсонгүй
Бүх үр дүнг харах
week.mn
Хайлт олдсонгүй
Бүх үр дүнг харах

Хуурамч зоосыг хэрхэн таних бэ?

2022-03-17
ХУВААЛЦАХЖИРГЭХ

Криптовалютын салбарт ямар зоосонд хөрөнгө оруулсан нь илүү ашигтай вэ гэхээсээ өмнө ямар зоосонд хөрөнгө оруулж болохгүй гэдгээ мэдэж байх нь чухал ач холбогдолтой юм. Учир нь хуурамч зоос ихээр эргэлтэд орж хүмүүсийг мэхэлж хөрөнгө мөнгөөр нь хохироож байна.


Хуурамч зоосны гурван төрөл:

1. Бодит бус амлалттай
Бодит бус амлалт гэдэг нь тухайн амлаж байгаа нөхцөл санал нь үнэхээр үнэн л бол туйлын ашигтай санагдахуйц байхыг хэлнэ. Бодит бус амлалт нь хүмүүсийн боловсрол мэдлэг, нимгэн гэхээс илүү мэдээлэлгүй, харанхуй байдал болоод FOMO буюу Fear of missing out сайхан боломжийг ашиглаж чадахгүй алдах айдсаас хамаардаг. Бодит бус амлалттай зооснууд 3 хэлбэртэй:
а) Cloud Mining буюу үүлэн майнинг үйлчилгээ
Зоос олборлолт хийдэг гэсэн хуурамч сайтууд нээж хөрөнгө оруулалт хийх нөхцөлд тухайн вебсайтын эздийн ажиллуулдаг уурхайн олборлосон зооснуудаас ашиг хүртээх байдлаар зохион байгуулагдана. За ийм уурхай шинэ үйлчлүүлэгчид олдохоо байх хүртэл “ амласан ашиг”-аа ногдуулж байгаад үйлчлүүлэгчдийн хөл татармагц алга болж түүнд мөнгөө хийсэн хүмүүс хоосон хоцордог.
Нэрд гарсан луйврын жишээ нь : Hashinvest, Biteminer, Hashpoke, Cointellect, HashOcean, Gawminers г.м.
б) Биткойн хөрөнгө оруулалтын багцууд /BIPs/
Өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалтын програм төслүүд санал болгодог. Үйлчлүүлэгч эхний хөрөнгө оруулалтын багцаа худалдаж авснаар өдөр бүр эсвэл долоо хоног бүр тогтмол өгөөжийг хүртэх эрхтэй болно. Энэ нь эхний үед их ашигтай байх боловч шинэ үйлчлүүлэгчдийн тоо цөөрөх үед “үйлчилгээ”-гээ зогсоож алга болно.
Сүүлийн үед хаагдсан хөтөлбөр төслүүдийн жагсаалт уг нь байсан, олсонгүй.
в) Олон шатлалт маркетингийн схем (MLM)
Нийтлэг шинж нь хоёрдмол утгатай саналыг тавих ба криптовалюттай холбоотой хөрөнгө оруулалтын схемийг зохиож түүндээ хүмүүсийг гишүүнчлэлээр элсүүлэх замаар хэрэгждэг. МЛМ –ыг орлогын гол эх үүсвэр нь криптовалютын бодит үйл ажиллагаанаас бус харин маркетингаас ордог гэдгээр нь амархан таньж болно. MLM-ын жишээ нь: Centurion Coin, Onecoin г.м. Эхний орсон хүмүүс хожоод бусдыгаа чирдэг. Ийм сүлжээнд ороод дассан хүмүүс байдаг.


2. Суурь кодгүй байх
Ихэнх криптовалют нь нээлттэй эх үүсвэртэй байдаг тул хаалттай эх үүсвэртэй төслүүд нь үнэмшил муутай сэжигтэй гэсэн үг. Бүх криптовалют нээлттэй эх үүсвэртэй байх албагүй ч өөрийн эх үүсвэрийг нуух нь эх үүсвэр огт байхгүй буюу луйврын гэдэгтэй бараг ялгаагүй. Ямар ч валютын кодыг Github дээрээс үзэж болох ба уг валют өөрийн кодын линкийг зааж өгөөгүй бол хуурамч болох нь тодорхой.

3. Гол мэдээллүүд үгүй байх
а) Төслийн танилцуулгагүй байх
Тухайн криптовалютад хөрөнгө оруулагчдад зориулан бэлтгэгддэг бөгөөд ихэнх валют зах зээл дээр шинээр гарч ирдэг тул ийм танилцуулгагүй валют хуурамч гэдэг нь тодорхой байдаг.
б) Төслийн багийн гишүүдийн танилцуулгагүй байх
Төслийг үүсгэн байгуулагч хийгээд хөгжүүлэлтийн туршлага , мэдлэг чадварыг харгалзан хөрөнгө оруулагчид тухайн төсөлд хөрөнгөө хийх шийдвэрээ гаргадаг тул үнэн бодитой чанартай төслүүд нь төслийнхөө багийн танилцуулгыг өмнөө барьж төсөлд хөрөнгө оруулах сонирхолтой хүмүүсийн итгэлийг төрүүлдэг.
Хуурамч зоос гаргаж байгаа хүмүүс л үүнийг санаатайгаар орхигдуулдаг ба юу хийх гэж байгаа болон ямар ашигтай гэдгээ гоёор сурталчлах замаар мэдлэг нимгэнтэй хүмүүсийг төөрөгдүүлэн залилдаг.
За манай ф.найзууд сүүлийн үед надаас асуугаад байгаа, би ч хариуг нь өгсөн боловч зарим нь тоохгүй байгаа нь санаатай л луйвард оролцоод байна гэсэн сэтгэгдэл төрүүлж байна.

Эх сурвалж: fb.com (Крипто доогтэр) линкээр шинэ пост уншаарай.

Холбоотой мэдээ

Брэйв хөтчөөр 300$ олох – 2

Sweatcoin алхах тусам мөнгө өгдөг гэж үү?

2022-05-26
Брэйв хөтчөөр 300$ олох – 2

[Тойм] Техас биткойн олборлох төв болно

2022-05-26
Corex бирж нээлтээ хийлээ

Corex бирж нээлтээ хийлээ

2022-03-17
Corex бирж нээлтээ хийлээ

Крипто – Бяцхан зөвлөмж

2022-03-17
Corex бирж нээлтээ хийлээ

Bitcoin 20,000 доллар болж буурах боломжтой

2022-03-17
Элон Маскийн төсөөлөл биелдэг үү

Binance токенжуулсан хувьцааны арилжааг ‘Тесла’ эхлүүлнэ

2021-09-23

Сэтгэгдэл бичих: Хариулт болиулах

Сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

2022 week.mn ©

Хайлт олдсонгүй
Бүх үр дүнг харах
  • КРИПТО
  • HODL
  • NFT
  • DEFI
  • МЭДЛЭГ