week.mn
  • КРИПТО
  • HODL
  • NFT
  • DEFI
  • МЭДЛЭГ
Хайлт олдсонгүй
Бүх үр дүнг харах
  • КРИПТО
  • HODL
  • NFT
  • DEFI
  • МЭДЛЭГ
Хайлт олдсонгүй
Бүх үр дүнг харах
week.mn
Хайлт олдсонгүй
Бүх үр дүнг харах

Elrond (EGLD) EToroX биржид нэгдэв

2022-03-17
ХУВААЛЦАХЖИРГЭХ

Саяхан глобал төлбөрийн (Maiar) аппликейшны нээлт хийх хугацааг зарласны дараа Elrond eGold (EGLD) койн eToroX биржид нэгдэв.

eToroX бол eToro хөрөнгө оруулалтын сангийн дэргэдэх институцийн крипто бирж юм. Корпорацын болон институцийн төвшний крипто арилжааны eToroX бирж нь өндөр бүтээмжтэй, найдвартай, крипто арилжааны шийдэл болдог.

eToro сан 2.5 тэрбум долларын үнэлгээтэй бөгөөд хувьцаа, түүхий эд, валют, криптовалютын зах зээл дээр худалдаа эрхлэх 15 сая гаруй хэрэглэгчдэд дижитал хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлдэг.

Өнөөдөр крипто зах зээлийн хэмжээ 1 их наяд доллартай тэнцэж байгаа нь институцийн болон жижиг хөрөнгө оруулагчдын сонирхол нэмэгдсэнтэй холбоотой юм.

Үүний үр дүнд eToro сан хөгжиж буй зах зээлийн боломжыг судлан 12 сарын урт завсарлагааны дараа криптовалютын багцаа Elrond eGold койноор өргөжүүлэв.

Elrond бол хязгааргүй өргөтгөх чадвартай анхны блокчейн юм. Энэ нь секундэд 15,000 гүйлгээ хийх боломжтой ба туршилтаар секундэд 263,000 гүйлгээ хийгдсэн байна.

Одоогийн байдлаар хамгийн том хоёр криптовалют Bitcoin секундэд 7 гүйлгээ, Ethereum секундэд 14 гүйлгээ хийж байгаа нь хуучны удаан интернэттэй дүйцэх хурд юм.

Elrond мөн Maiar дижитал түрийвч, төлбөрийн аппликейшн гаргаснаа зарлалаа. Elrond нь Майараар дамжуулан хурдацтай өсөх байр сууриа бататган PayPal, Vemmo, Google Pay-тэй ижил үйлчилгээг хувийн мэдээлэл цуглуулахгүйгээр, хамаагүй бага үйлчилгээний шимтгэлээр үзүүлэх юм.

Эх сурвалж: bloomberg.com

Холбоотой мэдээ

Corex бирж нээлтээ хийлээ

Elrond (EGLD) нь Maiar түрийвч, төлбөрийн апп танилцуулж байна

2022-03-17

Сэтгэгдэл бичих: Хариулт болиулах

Сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

2022 week.mn ©

Хайлт олдсонгүй
Бүх үр дүнг харах
  • КРИПТО
  • HODL
  • NFT
  • DEFI
  • МЭДЛЭГ