TOEFL тухай

Анх iBT (Internet-Based TOEFL)-ыг 2006 онд нэвтрүүлснээс хойш дэлхий даяар 24 сая гаруй хүн өгөөд байна. Уг шалгалтыг онлайнаар өгдөг ба энэ шалгалтыг өгсөнөөр та өөрийн хүссэн орны хүссэн сургуульдаа элсэн суралцах боломжтой бөгөөд шалгалтыг хэдэн удаа ч өгч болно.

ETS буюу боловсролын тестийн байгууллага таны хамгийн сүүлчийн оноог тухайн сургуульд илгээдэг. Шалгалт өгсөн өдрөөс хойш 2 жилийн дотор хүчинтэй байна

Энэ байгууллагаас TOEIC (Test of English for International Communication), SAT (Scholastic Assessment), GMAT (Graduate Management Admission Test), GRE (Graduate Record Examinations) зэрэг олон стандарт тестүүдийг гаргадаг юм. Англи хэлний ийм олон стандарт тестүүд байдаг хэдий ч TOEFL бол хамгийн чухал шалгалт юм. ETS буюу боловсролын тустийн байгууллага энэ шалгалтыг 1965 оноос эхлэн авч эхэлсэн. Жил болгон TOEFL ийн шалгалтыг дэхий дээр 1250 гаруй тестийн төвд бараг 1 сая хүн өгдөг юм. АНУ болон Канадын 2500 орчим коллеж болон их сургууль нь англи хэлээр ярьдаггүй орнуудын оюутнуудаас тухайн сургуульд элсэх нэг шалгуур болгож энэхүү шалгалтыг авдаг юм.

TOEFL -ийн хүлээн зөвшөөрөгдөх оноо хэд байдаг вэ?

Их сургууль, коллеж бүр нь өөрийн гэсэн элсэлтийн бодлого шалгууртай байдаг. Тийм болохоор тухайн элсэхийг хүссэн сургуулийнхаа каталогоос болон элсэлтийн асуудал хариуцсан албанаас нь TOEFL-ийн онооны шалгуур үзүүлэлт нь хэд болохыг нь олж мэдэх хэрэгтэй.

Ихэнх тохиололд бакалаврын түвшний сургалтанд хамрагдах бол 60 аас дээш оноо, магистр түүнээс дээш түвшний сургалтанд хамрагдах бол 80- аас дээш оноо авах ёстой юм. Гэвч сүүлийн жилүүдэд TOEFL-ийн шалгуур үзүүлэлт болгож авах хамгийн бага оноо нь өндөрсөж өсөх хандлагатай байна. TOEFL -ийн өндөр оноо авах тусам гадаадын их сургууль, коллежид элсэн орох боломж нь өндөр болдог юм. Нөгөө талаас TOEFL-ийн оноо өндөр шаардаж байгаа нь тухайн сургуулийн магадлан итгэмжлэл, нэр хүнд өндөр байгааг харуулдаг

IBT TOEFL-ийн тест нь унших, сонсох, ярих болон бичих гэсэн 4 хэсгээс бүрддэг. Хэсэг тус бүрт асуултанд хариулах заавар байгаа. Дараах хүснэгтээр асуултын тоо болон хэсэг тус бүрийн хийж гүйцэтгэх хугацааг үзүүлэв.

iBT TOEFL -ийн тестийн бүтэц

Тестийн хэсгүүдАсуултын тооХугацаа
Унших3-5 текст тус бүр 12-14 асуулттай60-100 минут
Сонсох4-6 лекцийн хэсэг, тус бүр 6 асуулттай 2-3 харилцан яриа, тус бүр 5 асуулттай60-90 минут
Завсарлага
ЯрихНийт 6 даалгавар2 бие даасан 4 хосолсон20 минут
Бичих1 хосолсон даалгавар1 бие даасан даалгавар20минут30 минут

Хосолсон даалгаврууд нь:

  • уншаад, сонсоод, дараа нь асуултанд хариулж ярих
  • сонсоод, дараа нь асуултанд хариулж ярих
  • уншаад, сонсоод, дараа нь асуултад хариулж бичих хэлбэртэй байдаг

IBT TOEFL -ийн унших хэсгийн бүтэц

Унших хэсгийн текстүүд

Текстийн асуултад хариулахаасаа өмнө текстийг дээш доош болгон дуустал нь унших ёстой. Дэлгэц дээр асуулт зүүн талд гармагц, текст нь дэлгэцийн баруун талд байрлана. Унших хэсгийн хариултад зөв хариулахын тулд тусгай суурь мэдлэг шаардагдахгүй, асуултад хариулахад шаардлагатай бүх мэдээллүүд текстэнд дотор байж байдаг.Текстэн доторх төвөгтэй үг хэллэгүүдийн тайлбар өгөгдсөн байгаа. Хэрвээ та үгэн дээр комюьютерийнхаа хулганаар дарвал дэлгэцийн зүүн доод өнцөгт тайлбар нь гарна. Унших хэсгийг уншихад 60-100 минут өгөх ба текстийг уншиж асуултад хариулахад үлдсэн цагийг дэлгэцэн дээр харж болдог

IBT TOEFL-ийн сонсох хэсгийн бүтэц

Сонсох хэсэг нь Хойд Америк болон (англиар ярьдаг) дэлхийн бусад орнуудын ярианы англи хэлийг ойлгох чадварыг шалгадаг. Хичээлийн орчинд оюутнууд лекц болон харилцан яриаг сонсох хэрэгтэй байдаг. IBT TOEFL -ийн сонсох хэсгийн материалуудад хичээлийн лекц яриа, урт үргэлжилсэн харилцан ярианууд багтдаг. Сонсох явцад тэмдэглэл хийж болно.

Лекц яриа

IBT TOEFL- ийн лекц яриа нь тестийн сонсох болон ярианы хэсгүүдэд орж ирдэг. Зарим лек ярианд багш голчлон ярьдаг. Лекц ярианы явцад багш профессор ганц нэг асуулт асуух буюу эсвэл ярианы дунд зарим нэг тайлбар хийх явдал гардаг. Зарим лекц ярианд багш асуулт асууж оюутнуудтай сэдвийн талаар харидцан ярилцаж асуудлыг хэлэлцдэг. Компьютерийн дэлгэцэн дээр гарах зургаас нэг хүн ярьж байгаа юм уу, эсвэл хэд хэдэн хүн ярилцаж байгаа эсэхийг мэдэж болно.

IBT TOEFL-ийн ярианы хэсгийн бүтэц

Ярианы хэсэг нь асуулт болон хариулттайгаа нийлээд ойролцоогоор 20 минут үргэлжилнэ. Дотроо 6 даалгавартай байдаг.

Эхний 2 даалгавар нь шалгуулагчид нийтлэг сэдвээр зөвхөн ярих даалгавар юм. Үлдсэн 4 даалгавар нь хосолсон даалгавар бөгөөд асуултанд хариулахдаа хэлний хэд хэдэн чадварыг хослуулдаг. Эхлээд богино мэдээллийг сонсож уншина. Тэмдэглэл хөтөлж, ярих үедээ түүнийгээ ашиглана. Дараа нь уншсан болон сонссон материалтайгаа холбоотойгоор асуулт тавигддаг. Ярих даалгавруудыг чихэвч, микрофоны тусламжтайгаар хийж гүйцэтгэнэ.

IBT TOEFL-ийн бичгийн хэсгийн бүтэц

IBT TOEFL -ийн бичгийн хэсгийн 2 даалгаврыг танилцуулъя:

Эхний даалгавар нь 230-300 орчим үгтэй богино текстийг ойролцоогоор 3 минут уншаад дараа нь тексттэй холбоотой богино лекц яриаг сонсож, уншсан, сонссон мэдээлэл дээрээ үндэслэж бичих бичгийн хосолсон даалгавар юм.

Бие даасан бичгийн даалгаварт ерөнхий сэдвийн тухай, оюутны амьдралдд нийтлэг тохиолдох асуудлын талаар саналаа бичих даалгавар байдаг. Та өөрийн саналыг ярихдаа жишээ гаргаж, учир шалтгааныг тайлбарлана. Энэ даалгавар нь бичгээр болон компьютерээр авах TOEFL -ийн тестийн эссе бичих даалгавартай адилхан юм.

Ярианы болон бичгийн хэсгийн хариултыг дүгнэх

Ярианы даалгавруудын хариуг дижиталаар бичиж ETS буюу боловсролын тестийн байгууллагад интернэтийн сүлжээгээр илгээдэг.

Шалгуулагч бүрийн хариуг доод тал нь 3 дүгнэгч дүгнэдэг. Зарим даалгаврыг 2 хүн дүгнэдэг. Ярианы хэсгийн даалгавар бүрийн хариуг оноо дүгнэх стандартын дагуу 0-4 гэсэн шаталбараар дүгнэдэг. Нийт 6 даалгаврын нийлбэр оноо нь 0-30 байна. Оноог дүгнэгчид сэдвийг хөгжүүлж, дэлгэрүүлсэн байдал, бусдад ойлгуулж хүртээх чадвар, хэлний хэрэглээний түвшингээр нь шалгуулагчийн ярих чадварыг дүгнэнэ. Сэдвийг хөгжүүлэх гэдэгт шалгуулагч тухайн сэдвийг онож түүнд хамаарагдах мэдээллийг ярьсан эсэхийг харгалзаж үздэг. Мөн түүнчлэн шалгуулагч тухайн сэдвээр хосолсон даалгавруудад өгөгдсөн мэдээллийг базаж нэгтгэн дүгнэх чадварыг харгалзан үзнэ. Хариултын товч, тодорхой, саадгүй, ойлгомжтой байдлыг дүгнэгчид авч үздэг. Эцэст нь оноо дүгнэгчид нь шалгуулагчийн хэрэглэсэн үгсийн сан, дүрмийн хэрэглээний чадал чансааг бас авч үздэг юм.Бичгийн хэсгийн даалгавруудын хариултыг интернетийн сүлжээгээр илгээдэг. Даалгавар бүрийг 2 дүгнэгч зохих стандартын дагуу 0-5 гэсэн онооны шаталбараар дүгнэнэ. 2 дүгнэгчийн оноо нь 1-ээс илүү оноогоор зөрвөл гуравдах дүгнэгч оноо өгдөг. 2 бичих даалгаврын нийлбэр нь 0-30 байдаг.

Хосолсон даалгаврын хариуг бичсэн зүйлийн чанар, өөрөөр хэлбэл доторх зохион байгуулалт, дүрэм болон үгийг хэр оновчтой хэрэглэсэн байдал, бүрэн гүйцэд, агуулгын нягт нямбай зэрэгт үндэслэж дүгнэдэг. IBT TOEFL-ийн оноо нь их сургууль, коллежийн сурах орчинд амжилт гаргаж суралцахад хувь хүн хэр зэрэг бэлтгэлтэй байгааг харуулна. Онооны хуудсанд хэлний 4 чадвар тус бүрийн оноо, нийт оноог тавьсан байна.

Оноог шалгалт өгсөн өдрөөс хойш ажлын 15 дахь хоногт интернэтийн сүлжээгээр мэдээлдэг. Шалгуулагч болон оноог хүлээн авагч байгууллага, агентлагууд нь оноог үнэ төлбөргүй үзэх боломжтой. Онооны хуудсыг интернетээр оноо мэдээлэгдсэнээс хойш богино хугацаанд шуудангаар илгээдэг.

Өөрийн бүртгэлээр нэвтрэх

Бүртгэлийн мэдээлэл оруулах

Нууц үгээ сэргээх

Нууц үгээ сэргээхийн тулд та Хэрэглэгчийн нэр эсвэл имэйл хаягаа оруулна уу