IELTS тухай

IELTS нь гадаадад суралцах болон ажиллаж, амьдрах хүсэлтэй тухайн улсын иргэншилгүй англи хэлний дундаж ба түүнээс дээш төвшний мэдлэгтэй хүмүүст хамааралтай шалгалт юм. Энэ шалгалтыг Англи, Шинэ Зеланд, Австрали Канад, Европын 135 гаруй орны 1000 гаруй их дээд сургуульд хүлээн зөвшөөрдөг. Жилд сая гаруй хүн англи хэлтэй оронд ажиллаж, сурахын тулд энэ шалгалтыг өгч байдаг аж.

  • IELTS гэдэг нь International English Language Testing System гэсэн үгний товчлол бөгөөд Их Британи Консулын газар, Кэмбриджийн Их сургууль, IDP Education зэрэг байгууллагуудаас зохион байгуулж авдаг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Англи хэлний шалгалт юм.
  • Тус шалгалт нь Академик болон Ерөнхий гэсэн 2 үндсэн төрөлтэй:

Ерөнхий IELTS-ийн шалгалт (General IELTS)

Энэхүү шалгалт нь гадаадад цагаачлах болон ажиллах гэж байгаа хүмүүст зориулсан ерөнхий Англи хэлний мэдлэгийн шалгалт юм. Австрали , Канад, Шинэ Зеланд руу шилжин суурьшиж амьдрах, ажиллах хүсэлтэй байгаа хүмүүс Ерөнхий EILTS-ийн шалгалтыг өгдөг.

Академик IELTS-ийн шалгалт (Academic IELTS)

Академик шалгалт нь гадаадын их дээд сургууль, коллеж, сургалтын төвүүдэд суралцах сонирхолтой хүмүүст зориулагдсан байдаг. Энэхү шалгалтыг өгснөөрөө Англи хэлтэй аль ч улсын их дээд сургуульд бакалавр, магистр болон докторын хүссэн зэргээрээ суралцах боломжтой.

Академик IELTS-н шалгалтын оноог Австрали, Их Британи, Канад, Ирланд, Шинэ Зеланд зэрэг орнуудад түгээмэл хүлээн зөвшөөрдөг. Мөн АНУ-н 3000 гаруй их дээд сургуулиудад тус шалгалтын оноогоор элсэн орох боломжтой.

  • IELTS-н шалгалтын оноо нь 2 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байдаг.
  • IELTS ийн шалгалт сонсох, унших, бичих, ярих гэсэн үндсэн хэсгээс бүрдэнэ.
  • 0-9 оноогоор дүгнэгдэнэ.

Сонсох хэсэг

30 минутын хугацаанд 4 бичлэгийг сонсох болно

  • Бичлэг 1: 2 хүний хооронд болж буй өдөр тутмын яриа
  • Бичлэг 2: 2 хүний хооронд болж буй ямар нэгэн газрын талаарх яриа /ресторон, фитнесс төв г.м/
  • Бичлэг 3: 4 хүртэлх хүмүүсийн хооронд болж буй сургалты талаар болон бие даалтын ажлын тухай харилцан яриа.
  • Бичлэг 4: лекц

Анхаарах зүйлс:

  • Шалгалтын явцад бичлэгийг зөвхөн нэг л удаа сонсоно.
  • Ганц л зөв хариултыг сонгоно.
  • Хариултыг алдаагүй зөв бичих
  • Сүүлийн 10 минутанд бөглөсөн хариултуудаа шалгалтын цаас руу хуулна.

Унших хэсэг

3 хэсгээс бүрдсэн, 3 текст тус бүр ойролцоогоор 13-14 асуулттай ба нийт 40 асуултад хариулна.

60 минут үргэлжилнэ.

Анхаарах зүйлс:

  • Ганц л зөв хариултыг сонгоно.
  • Хариултыг алдаагүй зөв бичих
  • Мэдэхгүй үгэн дээрээ төвлөрч цаг алдах шаардлагагүй

Бичих хэсэг

Энэхүү хэсэг нь 60 минутанд 2 эссэ бичих буюу 2 даалгавраас бүрддэг.

Даалгавар 1: Өгөгдсөн график эсвэл диаграмыг 150 доошгүй үгэнд багтааж тайлбарлах шаардлагатай.

Даалгавар 2: Өгөгдсөн сэдвийн дагуу өөрийн санаандаа тулгуурлан 250 доошгүй үгэнд багтаан эссэ бичих

Анхаарах зүйлс:

  • Үг, үсгийн алдаагүй зөв бичих
  • Өгүүлбэр зүйн алдаагүй байх
  • Энгийн өдөр тутмын үг ашиглахаас илүү холбоо үг болон тухайн сэдвийн хүрээн дэх академик үгүүдийг сонгож ашиглах

Ярианы хэсэг

Ярианы шалгалт нь 3 хэсгээс бүрддэг.

  • Эхний хэсэгт шалгалтанд оролцогчийн товч танилцуулга, хобби, сонирхол, IELTS-ийн шалгалт өгөх болсон шалтгаан, цөлөөт цаг, хувцас, интернэт, гэр бүл гэх мэт ерөнхий асуултуудыг асуудаг.
  • Хоёрдугаар хэсэгт оролцогчид өгөгдсөн картаас аль нэгийг нь сугалан тухайн сэдвийн дагуу 1 минут бэлдээд ярина.
  • Гурав дахь хэсэгт өмнөх хоёрдугаар хэсэгт ярьсан сэдвээ хураангуйлан гол санааг дүгнэж ярьдаг.

Өөрийн бүртгэлээр нэвтрэх

Бүртгэлийн мэдээлэл оруулах

Нууц үгээ сэргээх

Нууц үгээ сэргээхийн тулд та Хэрэглэгчийн нэр эсвэл имэйл хаягаа оруулна уу